Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2020, 01:19   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН МУЖИЙН ШҮҮХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Шүүхийн ерөнхий зөвлөл Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жэфри Апперсон нар хоёр байгууллагын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цахимаар байгууллаа.

 

 

Тус Санамж бичиг нь таван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулах, шүүхийн захиргааны удирдлагын орчин үеийн чиг хандлага, арга барилыг Монгол Улсын шүүхэд нэвтрүүлж, хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд талууд  харилцан мэдээлэл, сайн туршлага солилцох,  цахим сургалтыг хамтран зохион байгуулах, цахим дата баазыг хөгжүүлэх болон техникийн туслалцааны хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг  хэрэгжүүлнэ.

ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр гарын үсэг зурах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ  ноён Жэфри Апперсоны 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал, ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарын 2019 онд АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр тус тус хийсэн яриа хэлэлцээ ийнхүү ажил хэрэг болж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс ФАТФ байгууллагын "Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан мөнгө угаах, хил дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэх эрх зүйн орчин, үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглээд хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх сургалтуудыг энэ чиглэлд хандуулах, харилцан туршлага солилцох, Америкийн туршлагатай танилцах зэрэг ажлуудыг зохион байгуулах саналтай байгаагаа онцлов.

Уулзалтад оролцсон төлөөлөгчид хоёр байгууллагын хамтын ажиллагаа зөвхөн энэхүү байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд бус илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэл болохыг мэдэгдлээ.

Цахим арга хэмжээнд Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн Хөтөлбөрийн менежер Злата Юнеркова нар байлцав.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 363   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |