Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2016, 08:19   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай


 

Зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын зар

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар тушаалаар:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

3. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн;

4. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

5. Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тус тус 1 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

  

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ХУУЛЬД ЗААСАН БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

 

      Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Хууль зүйн дээд боловсролтой;
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
3. Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэн;
4. Ял шийтгүүлж байгаагүй;
5. Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй;
6. Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
7. Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
8. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;
9. Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
10.Mонгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
11.Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
12.Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
13.Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

     Дээр дурдсан болзол, шаардлагыг хангасан хуульч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дор дурдсан баримт материалыг бүрдүүлэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягаар орж, бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.

     Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг хүссэн хуульч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-тай танилцана уу.

     Шинээр нэр дэвшиж, Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад оролцох хуульч www.shuugch-songon.mn хаягаар бүртгүүлэхээс гадна бүрдүүлсэн баримт материалаа цаасан хэлбэрээр бүртгэлийн хугацаанд шууданд хийж, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү!

     Нөөцөөс нэр дэвшигч нь бүрдүүлсэн баримт материалаа цаасан хэлбэрээр Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэргээр дамжуулан ирүүлнэ үү!

     ЖИЧ: Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Баримт материалыг бүрдэл тус бүрээр .pdf файл болгон програмд оруулах (жишээ нь: нийгмийн даатгалын дэвтрийг нүүр, бичилт хийгдсэн бүх хуудсуудтай нь нэгтгэж нэг .pdf файл болгох) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН АЛЬ НЭГ БҮРДЛИЙН ХУУДАС ДУТУУ ОРСОН ТОХИОЛДОЛД БАРИМТЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭНД ТООЦОХ ТУЛ ОРУУЛСАН ФАЙЛ ТУС БҮРЭЭ БҮРЭН ГҮЙЦЭД ЭСЭХИЙГ САЙН ШАЛГАНА УУ.

 

 

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛ

Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет/Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. (Мэдүүлгийг энд дарж татаж авна уу)/;

2.Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Өргөдлийн хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;

3.Гурван үеийн намтар /өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна. Гурван үеийн намтраа "www.shuugch-songon.mn” цахим хуудсанд оруулахдаа хавсралтын төрлөө"Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт”гэж сонгож оруулна уу/;

4.Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн байх/;

5.Ажил байдлын тодорхойлолт /эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт. Өмгөөлөгч нэр дэвшигчид Монголын хуульчдын холбооны харъяалагдах хорооноос тодорхойлолт авна/;

6.Цээж зураг /3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсан зураг/;

7.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/;

8.Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч, орчуулгын хамт ирүүлэх/;

9.Хуульчийн гэрчилгээ /Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар/

10.Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;

11.Ам бүлийн тодорхойлолт/баг, хорооны Засаг даргаас/;

12.Нийгмийн даатгалын дэвтэрболон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;

13.Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө /;

14.Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө (Маягтыг энд дарж татаж авна уу)/;

15.Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл.

 

 

Харилцах утас: 7000-8030, 7000-8041

 

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.04.18


Нийтэлсэн admin   Үзсэн: 1168   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |