Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-12-2016, 09:42   Хэсэг:   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагч

   

Буриадын Долгорсүрэн нь: Завхан аймагт 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Завхан аймгийн "Жавхлант цогцолбор” сургуулийг 1992-2002 онд төгссөн. "Халх журам” хууль зүйн дээд сургуулийг 2003-2007 онд төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4: нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2009-2010 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын өмгөөллийн байгуулагад өмгөөлөгчийн туслахаар, 2010-2012 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2012-2013 оныг хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчийн туслахаар, 2013-2015 оны хүртэл Өвөрхангай аймгийн Сум дундын 17 дугаар шүүхэд шүүгчийн туслахаар, 2015-2017 оныг хүртэл Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар, 2016 онд эвлэрүүлэн зуучлагчийн шалгалтанд тэнцэж, гэрчилгээ авсан. 2017 оны 03 дугаар сараас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэгт эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байна.

Нийтэлсэн admin   Үзсэн: 1137   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031