Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-10-2014, 17:44   Хэсэг: ЧИГ ҮҮРЭГ ЭЗ   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн зорилт нь эрхзүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах эрхзүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа. Эвлэрүүлэн зуучлалыг Иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэхээр хуульчилсан. Бусад харилцаанаас үүссэн маргаанд хуульд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно. Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг заавал хэрэглэнэ. Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтанд байдаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тохиолдолд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл хүчирхийлэлгүй тохиолдолд гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эвлэрүүлэн зуучлалаар заавал орж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэнэ. Энэ ажиллагааны үр дүнд талууд эвлэрээгүй тохиолдолд шүүхээр гэрлэлт цуцлах эсэх асуудал шийдэгдэнэ гэсэн үг юм. Иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд бол тухайн иргэн эвлэрүүлэн зуучлагчид хандах уу, шүүхэд хандах уу гэдгээ өөрөө сонгох эрхтэй.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь:

- Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжинэ.

- Эвлэрүүлэн зуучлагч нь уг ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгална.

- Эвлэрүүлэн зуучлагч нь төвийг сахисан байр суурьтай байна.

- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцоно гэсэн зарчмуудад тулгуурлана.

Уг ажиллагаа нь шүүхийн ажиллагаатай харьцуулахад нэлээд хялбар, олон давуу талтай. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгосноормаргааны талуудын хувьд зардал мөнгө хэмнэнэ, цаг хугацаа хэмнэнэ, талуудын найрсаг харилцаа хэвээр үлдэнэ, уг ажиллагаа хаалттай явагданагэх мэт олон эерэг үр дагавартай. Мөн шүүхийн шийдвэрийн адил биелэгдэх боломжтой байдаг сайн талтай. Зардал хэмнэнэ гэдэг нь маргааны төрлөөс хамаарахгүйгээр 30000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ба 1060000 төгрөгөөс доош үнийн дүнтэй эрхзүйн маргаанд улсын тэмдэгтийн хураамж авахгүй байхаар хуульчилсан. 1060000-аас дээш үнийн дүнтэй нэхэмжлэл болон үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 30000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө. 1060000 төгрөгнөөс дээш хэдэн ч төгрөгийн үнийн дүнтэй өргөдөл гаргасан 30000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө гэсэн үг юм. Мөн өмгөөлөгч авах, шинжээч томилуулах, гэрч асуулгах гэх мэт зардлуудаас хөнгөлөгдөх боломжтой. Цаг хугацааны хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үндсэн хугацаа нь 30 хоног байна. Шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлалд хэрэг ирсэн тохиолдолд энэ ажиллагааны хугацааг ИХШХШТХ-д заасан хугацааны дотор буюу 60 хоногийн дотор уг ажиллагааг явуулахаар хуульчилсан. Шүүхэд хандсан тохиолдолд 60 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой байдаг.

Аливаа эрхзүйн маргаан төрөл садан, найз нөхдийн хооронд үүсэх тохиолдол элбэг байдаг. Энэ тохиолдолд эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдүүлбэл хэн хэн нь сэтгэл хангалуун байж маргааны талуудын найрсаг харилцаа хэвээр үлдэх сайн талтай. Маргалдагч талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулна. Уг гэрээг шүүгч баталгаажуулж захирамж гаргана. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдсэн тохиолдолд уг асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах боломжгүй. Шүүгчийн захирамж нь шүүхийн эцсийн шийдвэр болдог. Гэхдээ тохирсон хугацаандаа тохирсон байдлаараа мөнгө төгрөг, гэрээний зүйлээ өгч авалцахгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх боломжтой. Эцэст нь хэлэхэд амьдралд гарч байгаа эрхзүйн бүх маргааныг шүүхээр шийдүүлэхгүйгээр эвлэрүүлэн зуучлалд хандсанаар дээр дурьдсан тодорхой төрлийн маргаануудыг эвийн журмаар богино хугацаанд зардал багатайгаар шийдүүлэх боломжтой боллоо. Иймд иргэд маань эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдүүлэх нь танд ашигтай гэдгийг зөвлөе.

Иргэн та эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдүүлэхийг хүсч байгаа бол шүүхийн мэдээлэл лавланааны ажилтнаас болон эвлэрүүлэн зуучлагчийн 70368155 дугаарын утаснаас лавлагаа авна уу.
Нийтэлсэн admin   Үзсэн: 1374   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |