Монгол Улсын шүүхийн тухай хууль » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-10-2014, 15:43   Хэсэг: Шүүхийн тухай багц хууль   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын шүүхийн тухай хууль

Suld tolgoid 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 03 сарын 07 өдөр                               Төрийн ордон,                                      Улаанбаатар хот


 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо,зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтойхолбогдсонхарилцаагзохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Шүүхийн тухай хууль тогтоомж

2.1.Шүүхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1],энэ хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухайхууль эдгээр хуультайнийцүүлэн гаргасанбусадхууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1."шүүх” гэжМонгол УлсынҮндсэн хууль болон энэ хуульдзаасны дагуу байгуулагданхэрэг,маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэхшийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;

 

3.1.2."дагнасан шүүх”гэжэрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслахажлынтөрлөөр дагнан байгуулагдсаншүүхийг.

 

4 дүгээр зүйл.Шүүхийн эрхэм зорилго

 

4.1.Шүүхньдараахэрхэм зорилготой:

 

4.1.1.хүний эрх, эрх чөлөөгхамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох;

4.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,Үндсэн хуульт байгууллыг хамгаалах;

 

4.1.3.хууль дээдлэх,шударгаёс,ардчилсан ёсыг бэхжүүлэх;

4.1.4.хэрэг,маргааныгхянан шийдвэрлэхзамааргэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх,иргэнийэрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх.

4.2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмтхэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

5 дугаарзүйл.Шүүхийн тогтолцооны нэгдмэл байдал

5.1.Шүүхийн тогтолцоо нь нэгдмэл байх бөгөөд шүүх зохион байгуулалтын хувьд бие даасан байна.

 

5.2.Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Монгол УлсынҮндсэн хууль /цаашид "Үндсэн хууль” гэх/ болонэнэ хуулиар тогтоох замаар шүүхийн тогтолцооны нэгдмэл байдлыг хангана.

 

5.3.Монгол Улсад шүүх эрх мэдлийггагцхүү Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.

 

5.4.Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

 

6 дугаар зүйл.Шүүхийн бие даасан байдал

 

6.1.Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.

 

6.2.Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсанхууль тогтоомж болон захиргааныакт гаргахыг хориглоно.

 

6.3.Бүх шатнышүүхийн Ерөнхий шүүгчбүрэн эрхээ хэрэгжүүлэхдээшүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, энэхүү ажиллагаатай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах,шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.

 

6.4.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана.

 

6.5.Шүүхөөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөдтэдгээрийнүйл ажиллагаатай холбогдсон харилцаагхуулиар зохицуулна.

 

6.6.Шүүх нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхийшүүхийн ажилтантай байх бөгөөд шүүхийн ажилтны эрх зүйн байдлыгхуулиар тогтооно.

 

6.7.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо хүрэлцэхүйц хэмжээнд байна.

 

6.8.Шүүхсоёмбо, өөрийн нэр (дугаар) бүхий тамга, тогтоосонзагвараарүйлдсэн тэмдэгтэй байна.

 

6.9.Шүүхалбан бичгийн болоншүүхийншийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөдалбан хэрэг хөтлөхжурамтай байна.

 

7дугаар зүйл.Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах

7.1.Хууль дээдлэхньшүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

 

7.2.Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг гагцхүү хуулиар зохицуулна.

 

7.3.Шүүх хүчин төгөлдөр болсон,албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

7.4.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль,Монгол Улсынолон улсын гэрээнь Үндсэн хуульд нийцээгүй гэж шүүхүзвэлтухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж,уг хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаархсаналаа Улсын дээд шүүхэдгаргана.

 

7.5.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

8дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаанээлттэй, ил тод байх

 

8.1.Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.

 

8.2.Шүүх хуралдааныгхуульд тусгайлан зааснаас бусадтохиолдолднээлттэй явуулна.

 

8.3.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах нөхцөл, шаардлагыг хангасан шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, стандартыгШүүхийн ерөнхий зөвлөл баталж, мөрдүүлнэ.

8.4.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээил тод байдал, шудрага ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоориргэдийн төлөөлөгчийгхуульд заасан журмын дагууоролцуулах бөгөөдиргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

8.5.Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгална.

 

8.6.Шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, шийдвэр, үйл ажиллагаагаа нийтэд тогтмол мэдээлж байна.

 

8.7.Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухайтөр, хувь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээролоннийтэд мэдээлж байна.

 

9дүгээр зүйл.Мэтгэлцэх зарчим

9.1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээрявуулна.

 

9.2.Шүүх шүүн таслах ажиллагаанымэтгэлцэх зарчмыг хангахдаашүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсыняллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно.

9.3.Шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх журмыг хэрэг, маргааныгхянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ

10 дугаар зүйл. Шүүхийнтогтолцоо

10.1.Шүүхийнүндсэнтогтолцоо нь Улсын дээд шүүх/хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх/давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх/анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.

 

10.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийгнутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзанзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.

 

11дүгээр зүйл.Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

11.1.Монгол УлсадшүүхийгҮндсэн хууль болон энэ хуульд заасан журмындагуузөвхөнхуулиарбайгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

 

11.2.Улсын дээд шүүхийг Үндсэн хуульд заасан журмын дагуубайгуулна.

 

11.3.Улсындээд шүүхээс бусад шүүхийгбайгуулах,өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартайзөвшилцөнсанал болгосноорМонгол Улсын Ерөнхийлөгч/цаашид "Ерөнхийлөгч” гэх/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

12дугаар зүйл.Шүүхийн бүрэлдэхүүн

12.1.Бүх шатнышүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

 

12.2.Шүүхийгтухайн шүүхийнЕрөнхий шүүгч тэргүүлнэ.

 

12.3.Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлынтухайхуульд заасныдагууУлсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

 

12.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 374   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30