Нүүр хуудас > Шүүхийн тухай багц хууль > Шүүхийн захиргааны тухай хууль

Шүүхийн захиргааны тухай хууль


1-10-2014, 15:29. Зохиогч: admin

Suld tolgoid

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012оны 05 сарын22өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


 

2012оны 05 сарын22өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

   1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн захиргааны чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

   2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомж

                                    

2.1.Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Шүүхийнтухай[2], Шүүгчийн эрх зүйн байдлын тухай[3]Хуульчийн эрх зүйн байдлын тухай[4],Төрийн албаны тухай хууль[5]энэ хууль болон эдгээртэйнийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Шүүхийн захиргаа

3.1.Шүүхийн захиргаа нь Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв болон бусад туслах нэгжээс бүрдэнэ.

3.2.Шүүхийн захиргаа нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна.

4 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд

                              баримтлах зарчим

4.1.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.бие даасан, хараат бус байх;

4.1.2.шүүн таслах ажиллагаанд оролцох, нөлөөлөхийг хориглох;

4.1.3.мэргэшсэн, тогтвортой байх;

4.1.4.шүүхийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй байх.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ, БҮРЭН ЭРХ

 

5 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

5.1.Ерөнхий зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах;

5.1.2.шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;

5.1.3.шүүгчийг хуульчдаас шилж олох;

5.1.4.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

            5.1.5.шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх.

5.2.Ерөнхий зөвлөл нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд ажлаа тайлагнана

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг  

                            хангах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

                                                                            

6.1.Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                      6.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатнышүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөнУлсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх;

6.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлм


Бусад