Нүүр хуудас > Шүүхийн тухай багц хууль > Шүүхийн иргэд төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай

Шүүхийн иргэд төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай


1-10-2014, 15:32. Зохиогч: admin

Suld tolgoid

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012оны 05сарын22өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН

ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

                                        

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх

                          зүйн байдлын тухай хууль тогтоомж

          

2.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Шүүхийн тухай[2], Шүүхийн захиргааны тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3], Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай[4], Эрүүгийн байцаан шийтгэх хууль[5], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН

ЭРХ,ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

 

3 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх

     3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид "хэрэг, маргаан” гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээиргэдийн төлөөлөгчийгоролцуулна.

3.2.Шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид "иргэдийн төлөөлөгч” гэх/ шүүгчийн дангаар шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохгүй.

     3.3.Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоодараах бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

3.3.1.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;

3.3.2.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.4.Шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн,хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглана.

3.5.Энэ хуулийн 3.4-т заасан тангаргийн журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

4 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд

                                             хориглох зүйл

4.1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

           4.1.1.шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

           4.1.2.шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;

4.1.3.хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;

4.1.4.хэргийн талаар нотлох баримт цуглуулах;

           4.1.5.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрбайгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах;

           4.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөх;

4.1.7.зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал, хэлэлцсэн асуудлыг задруулах.

4.2.Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан заалтын хэрэгжилтэд Шүүхийн ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.

5 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага

5.1.Иргэдийн төлөөлөгч нь дараах шаардлага хангасан байна:

           5.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх;

           5.1.2.тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

            5.1.3.ял шийтгүүлж байгаагүй;

            5.1.4.сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхэргийн оролцогч бус байх;

5.1.5.монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх;

5.1.6.сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх.

6 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоход хориглох зүйл

6.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, шүүхийн ажилтан, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, тухайн орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, онцгой байдлын албан хаагч, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг иргэдийн төлөөлөгчөөр сонгон шалгаруулахыг хориглоно.

           

Бусад