Нүүр хуудас > Шүүхийн тухай багц хууль > Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль


1-10-2014, 15:33. Зохиогч: admin

Suld tolgoid

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 03 сарын 07 өдөр                            Төрийн ордон,                                    Улаанбаатар хот


 

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь МонголУлсын Үндсэн хуульд заасаншүүх эрх мэдлийгхэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцаагзохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

 

2.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1],Монгол Улсын шүүхийн тухайхуульболон бусад хууль тогтоомжид үндэслэнэ.

 

2.2.Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцаагХөдөлмөрийнтухай хууль[2]болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэртомьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1."шүүгч”гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуутомилогдон,хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаартангараг өргөншүүх эрх мэдлийгхэрэгжүүлж байгааМонгол Улсыниргэнийг;

 

3.1.2."нөлөөллийн мэдүүлэг” гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг, маргааны шийдвэрлэлттэй холбогдуулан шүүгч, шүүхбүрэлдэхүүндаливааэтгээдээснөлөөлөхгэжоролдсонбүхүйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан, эрүү, иргэн, захиргааныхэргийн материалдхавсаргагдах баримт бичгийг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

4дүгээрзүйл.Шүүгчид тавих болзол, шаардлага

4.1.Шүүгч ньМонгол УлсынҮндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:

 

4.1.1.ял шийтгүүлж байгаагүй;

4.1.2.шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

 

4.1.3.шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

4.1.4.хуульчийнмэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлавсан;

4.1.5.мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх,бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

4.1.6.монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;

4.1.7.мэдээллийн технологийн хэрэглээний программыг ашиглах чадвартай;

 

4.1.8.шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

 

4.1.9.бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

 

4.2.Гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн энэ хуулиар тогтооно.

5 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид

тавих болзол, шаардлага

 

5.1.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

 

5.1.1.анхан шатны шүүхэд шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;

 

5.1.2.шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа,дүгнэлт хийх чадвартай;

 

5.1.3.мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх.

 

6 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих

болзол, шаардлага

 

6.1.Хяналтын шатнышүүхийншүүгчбуюуУлсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна:

 

6.1.1.давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жилажилласан;

6.1.2.өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

6.1.3.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульдарваас доошгүй жил багшилсан.

 

6.2.Улсын дээд шүүхийн шүүгчээр сүүлийн зургаан жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын дарга, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг томилохыг хориглоно.

 

7 дугаар зүйл.Ерөнхий шүүгчид тавих шаардлага

 

7.1.Бүх шатнышүүхийнЕрөнхий шүүгч энэ хуулийн 4-6 дугаар зүйлдзаасан тухайншатнышүүгчид тавих шаардлагаас гаднадараах шаардлагыг хангасан байна:

 

7.1.1.анхан шатнышүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатнышүүхэд гурваасдоошгүй жил ажилласан;

 

7.1.2.давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

7.1.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчнь мэргэжлээрээ болон шүүгчээр арван жил ажилласан;

 

7.1.4.удирдан зохион байгуулах авьяас,манлайлах ур чадвартайбайх.

 

8 дугаар зүйл.Шүүгчид тавих шаардлагыг үнэлэх

 

8.1.Энэ хуулийн 4-7дугаар зүйлд заасан шүүгчид тавих болзол,шаардлагыгхангасан эсэхийгүнэлж дүгнэх, шалгаруулах журмыгШүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч” гэх/ батална.

 

8.2.Шүүхийн ерөнхий зөвлөл энэхуулийн8.1-д заасан журмыгтогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүрэг хүлээнэ.

 

8.3.Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыгШүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХҮҮСЭХ,

ДУУСГАВАР БОЛОХ

 

9 дүгээрзүйл.Шүүгчийн бүрэн эрх

9.1.Шүүгчийн бүрэн эрх нь Монгол УлсынҮндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу томилогдон, шүүгчийн тангараг өргөснөөр эхэлнэ.

 

9.2.Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

9.2.1.шүүх хуралдааныг даргалах;

9.2.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, түүний оролцогчдыг тогтоох;

9.2.3.шүүх хуралдааны бэлтгэлийгхангах ажлыгшүүхийн тамгын газартай хамтранзохион байгуулах;

 

9.2.4.хэрэг, маргааныгшүүх бүрэлдэхүүнээрхянан шийдвэрлэхэд оролцох;

 

9.2.5.хуульд зааснаар дангаараа шийдвэрлэх хэрэг,маргааныг хянан Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;

 

9.2.6.өөрийн оролцсон шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж байгаа асуудлаар саналаабие даангаргах, тусгай санал гаргах;

 

9.2.7.цагдан хорих асуудал хариуцсан шүүгчийн хувьд цагдан хорих хүсэлтийг хянаншийдвэрлэх;

 

9.2.8.шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай бол хэргийн орол&


Бусад