Нүүр хуудас > Шүүхийн тухай багц хууль > Эвлэрүүлэн зуучлалын тухай

Эвлэрүүлэн зуучлалын тухай


1-10-2014, 15:39. Зохиогч: admin

Suld tolgoid

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012оны 05сарын22өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж

2.1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3], Гэр бүлийн тухай[4], Хөдөлмөрийн тухай[5], Арбитрын тухай[6], Шүүхийн тухай[7], Шүүхийн захиргааны тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ.

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно.

3.3.Эвлэрүүлэн зуучлалыг шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан үүсгэснээс хойш хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болно.

3.4.Энэ хуулийн 3.1-д заасан харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.

3.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэггүйгээр зохигчид сайн дурын үндсэн дээр маргаанаа шийдвэрлэх, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй.

3.6.Арбитр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч оролцуулах эсэхийг журмаараа тогтоож болно.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."эвлэрүүлэн зуучлал” гэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг;

4.1.2."талууд” гэж эвлэрүүлэн зуучлах журмаар энэ хуулийн 3.1-д заасан маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлалд оролцох болсон зохигчийг;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.3."эвлэрүүлэн зуучлагч” гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон буюу зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг;

4.1.4."эвлэрлийн гэрээ” гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА

 

5 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго,

үндсэн зарчим

5.1.Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

5.2.Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

5.2.1.талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;

5.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдыннууцыг хадгалах;

5.2.3.эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;

5.2.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

6 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал

6.1.Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид гаргана.

6.2.Шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй.

6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ.

6.4.Талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхийн бус аргаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.

6.5.Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

7 дугаар зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч

7.1.Анхан шатны шүүх дээр орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллана.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн тамгын газар хариуцаж, холбогдох төсвийг тухайн шүүхийн төсвөөс гаргана.

8 дугаар зүйл.Төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагч

8.1.Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болно.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан зуучлагчаар дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан,тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулна.

9 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага

9.1.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэ


Бусад