Нүүр хуудас > Шүүхийн тухай багц хууль > Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль


1-10-2014, 15:41. Зохиогч: admin

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 03 сарын 07 өдөр                                              Төрийн ордон, Улаанбаатар хот

 

   ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг;

3.1.2."хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэжхуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг;

3.1.3."хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;

3.1.4."хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага" /цаашид "Хуульчдын холбоо” гэх/ гэжхуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;

3.1.5."хуульч профессор” гэж Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд багшилж байгаа багш хуульчийг;

3.1.6."хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа"гэж хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Хуульчийн мэргэжлийн шалгалт, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтыг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага ногдуулах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

5 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн ерөнхий үүрэг

5.1.Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэнэ.

5.2.Хуульч нь олон нийтэд хүндлэл, итгэл хүлээхүйцээр биеэ авч явна.

5.3.Хуульч нь нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураараа явуулахыг эрмэлзэнэ.

6 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд

                                   баримтлах зарчим

6.1.Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна.

6.2.Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана.

6.3.Хуульч өөрийгөө мэргэжилтний хувьд тасралтгүй хөгжүүлнэ.

6.4.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хараат бус байна.

6.5.Хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой хандана.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ

 

7 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн шалгалт

7.1.Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид "хуульчийн шалгалт" гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.

            7.2.Хуульчийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш эрх, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг даах, хараат бус байх зарчмыг баримтална.

           

8 дугаар зүйл.Хуульчийн шалгалтын комисс

8.1.Энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан Хуульчийн шалгалтын комисс /цаашид "Шалгалтын комисс" гэх/ хуульчийн шалгалтыг зохион байгуулна.

8.2.Шалгалтын комисст шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны болон хуульч профессоруудын төлөөлөл орно.

9 дүгээр зүйл.Хуульчийн шалгалтад орох эрх

9.1.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.

9.2.Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох журмыг Хуульчдын холбоо батална.

10 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах

10.1.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан этгээд хуульчийн шалгалтад орох тухай өргөдлөө шалгалтын комисст гаргана.

10.2.Шалгалтын комисс энэ хуулийн 14.4-т заасан хугацаанд өргөдөл хүлээн авна.

10.3.Хуульчийн шалгалтад орохыг хүссэн өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

10.3.1.Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;

10.3.2.хуульч мэргэжлийн боловсро<


Бусад