Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх
шүүх хуралдааны тойм
1.2019.10.02
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Дэлгэрсайхан
Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгч: Д.Ганбаатар
Хохирогч: Ш.Тунгалаг
Хохирогч: С.Наранцэцэг
Зүйл анги: ЭХТА-ийн 17.3-2 дахь хэсэг
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүх дээр шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Иймд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
2.2019.10.02
Шийдвэрлэсэн шүүгч: Ерөнхий шүүгч Г.Сарантуяа
Прокурор: Т.Дэлгэрсайхан
Холбогдогч: А.Бат-Эрдэнэ
Зүйл анги: Зөрчлийн тухай хуулийн 14.7-5 дахь заалт
Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс холбогдогч А.Бат-Эрдэнэд20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан