Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх
1.2019.12.17
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа
Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгч: Э.Амартулга, Д.Сандагдорж, Б.Гэрэлчулуун, Б.Шинэбаяр
Шүүгдэгч Н.Алтангэрэл, Б.Шинэбаяр нарын өмгөөлөгч: П.Буманзаяа
Шүүгдэгч Э.Амартулгын өмгөөлөгч: Д.Даваахүү
Шүүгдэгч Д.Сандагдоржийн өмгөөлөгч: Б.Жаргалсайхан, Н.Санчиндорж
Шүүгдэгч Б.Гэрэлчулууны өмгөөлөгч: Ө.Өлзиймаа
Хохирогч: А.Батсайхан
Зүйл анги: ЭХТА-ийн 17.12-2, 18.6-1 дэх заалт
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул тодорхойгүй хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон.
2.2019.12.17
Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батсайхан
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Алтантуяа
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 826 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх
Шийдвэрлэсэн байдал:Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
3.2019.12.17
Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, С.Нолхоосүрэн
Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгч: Н.Мягмардорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Буманзаяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунбат
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай
Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.5
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан. Иймд шүүх хуралдааныг 2019.12.24-ны өдрийн 14 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан.
4.2019.12.17
Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх
Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгч: Г.Хишигдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Даваахүү
Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6.1
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Хишигдоржийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.