2020 оны 01 дүгээр сарын 28,29-ны өдрийн шүүх хуралдааны тойм
1.2020.01.28
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа
Хүсэлт гаргагч: А.Ууганбаяр
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
2.2020.01.28
Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх
Хүсэлт гаргагч: Я.Болормаа
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох тухай
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3.2020.01.28
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа
Хүсэлт гаргагч: Б.Ууганхишиг
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох, мөн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
4.2020.01.28
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа
Хүсэлт гаргагч: Хаан банк
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
5.2020.01.29
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Дэлгэрсайхан
Нэхэмжлэгч: М.Тэгшбаяр
Нэхэмжлэлийн өмгөөлөгч П.Буманзаяа
Хариуцагч: Д.Даваахүү
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Даваахүү
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгө хуваалгах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай
Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн
6.2020.01.29
Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа
Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгч: Б.Энхтуяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэнжаргал нар нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Жархынбек, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорсүх, иргэний хариуцагч Ш.Баяр-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.Энхжин нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй.
Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-10.3
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэнжаргал нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээр 2020.02.06 14:00 хүртэл хугацаагаар хойшлуулсан.