2020 оны 03 дугаар сарын 20-23 ны өдрийн шүүх хуралдааны тойм
1.2020.03.20
Зүйл анги: ЭХ-ийн 17.12-1 дэх хэсэг
Шүүгч: Г.Сранатуяа
Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгч: Н.Мөнхдуулал, С.Ганхуяг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Даваахүү
Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс шүүгдэгч Н.Мөнхдуулал, С.Ганхуяг нарт 3 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан.
2. 2020.03.20
Зүйл анги: ЭХ-ийн 12-2.1, 12.1-2.3 дахь хэсэг
Шүүгч: Г.Дэлгэрсайхан
Прокурор: Т. Дэлгэрсайхан
Яллагдагч П.Эрдэнэтуяа
Шийдвэрлэсэн байдал: Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшилсон.
3.2020.03.23
Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх
Хариуцагч: Л.Батбаяр
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч Л.Орхончимэг нь шүүх хуралдаанд ирээгүй учраас нэхэмжлэлийг буцаасан.
4.2020.03.23
Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх
Хүсэлт гаргагч: Ч.Зоригт
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.