Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-12-2016, 16:02   Хэсэг: Долоо хоногийн мэдээ   Сэтгэгдэл: 0  

Шүүх хуралын тойм

2016.12.19

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Нэхэмжлэгч: Б.Баттөгс

Хариуцагч: Х.Цэвэлмаа

Нэхэмжлэлийн шаардлага: 2.200.000 төгрөг гаргуулах тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

2016.12.21

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Дэлгэрсайхан

Нэхэмжлэгч: Б.Батболд

Хариуцагч: Б.Бямбацогт, Э.Өлзийбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: 5.846.000 төгрөг гаргуулах тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

2016.12.19

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Улсын яллагч: Н.Бадам

Шүүгдэгч: Б.Өлзий-Очир

Зүйл, анги: ЭХ-ийн 153 дугаар зүйлийн 153.1

Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.

 

2016.12.20

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Улсын яллагч: Н.Бадам

Шүүгдэгч: Г.Алтанхуяг

Зүйл, анги: ЭХ-ийн 215 дугаар зүйлийн 215.3

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 03 жилийн нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.

 

2016.12.20

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа,

Прокурор: Т.Дэлгэрсайхан

Ялтны өмгөөлөгч: П.Буманзаяа

Ялтан: Т.Гандигмаа

Зүйл, анги: ЭХ-ийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар

Шийдвэрлэсэн байдал: Гэрч оролцуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааны хойшлуулсан.

 

2016.12.22

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Дэлгэрсайхан

Прокурор: Т.Дэлгэрсайхан

Иргэний нэхэмжлэгч Р.Энхтүвшин,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /үнэмлэхний дугаар 2000/,

Ялтны өмгөөлөгч: шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр /үнэмлэхний дугаар1596/, Ц.Бат-Эрдэнэ /үнэмлэхний дугаар 1049/, С.Бямбацэрэн / үнэмлэхний дугаар 1763/ насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: С.Батаа, С.Цэцгээ, ,

Ялтан: Ү.Ядам, Ч.Мөнхзул, Б.Төлөхан, Б.Батсайхан

Зүйл, анги: ЭХ-ийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т

Шийдвэрлэсэн байдал: Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

 

2016.12.22

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Дэлгэрсайхан

Прокурор: Т.Дэлгэрсайхан

Ялтны өмгөөлөгч: Д.Даваахүү

Ялтан: В.Жаргалсайхан

Зүйл, анги: ЭХ-ийн 215 дугаар зүйлийн 215.2-т

Шийдвэрлэсэн байдал: Хохирогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

Нийтэлсэн admin   Үзсэн: 697   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |