Нүүр хуудас > Долоо хоногийн мэдээ > Шүүх хурлын тойм 2019.06.24-2019.06.28

Шүүх хурлын тойм 2019.06.24-2019.06.28


1-07-2019, 02:02. Зохиогч: admin

2019 оны 06 сарын 24-ны өдрөөс 2019 оны 06 сарын 28-ны өдрийн хоорондох шүүх хуралдааны тойм

 

1. 2019.06.24

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: Ю.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Шаравнямбуу

Зүйл анги: ЭХ-ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1

Хохирогч: Э.Алтангэрэл

Шүүгч: Б.Эрдэнэмөнх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний ,төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял

2. 2019.06.24

Нэхэмжлэгч: М.Номинсондор

Хариуцагч: Л.Тогтохбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Шийдвэрлэсэн байдал: Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

3. 2019.06.24

Нэхэмжлэгч: А.Алтанчимэг

Хариуцагч: Ж.Ганзориг

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч А.Алтанчимэг, хариуцагч Ж.Ганзориг нарын гэрлэлтийг цуцалж, Г.Саруултуяа, Г.Амирлан, Г.Дөлгөөнтамир нарыг эх А.Алтанчимэгийн асрамжид үлдээж, гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хүү Г.Дөлгөөнтамир, охин Г.Амирлан нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түшингийн тавин хувиар, охин Г. Саруултуяа, охин Г.Амирлан, хүү Дөлгөөнтамир нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түшингийн хэмжээгээр тус тус эцэг Ж.Ганзоригоор сар бүр тэтгүүлэхээр болсон.

4. 2019.06.25

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.Цуурай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баруунбүрэн сумын ЗДТГ-ийн нягтлан бодогч Б.Отгонбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 16.500.000 төгрөг гаргуулах тухай

Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон. Шүүх хуралдааныг 2019 оны 07 сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

5. 2019.06.25

Прокурор: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: Н.Түвшинжаргал

Зүйл анги: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5

Шүүгч: А.Нарантуяа

Шийдвэрлэсэн байдал:Холбогдогчийг 14 цаг албадан сургалтад хамруулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан.

6.2019.06.25

Зүйл анги: Хууль бусаар цагдан хоригдсон болон үүнтэй холбоотой 22,376,818 төгрөгийг гаргуулах тухай

Нэхэмжлэгч Ц.Зориг

Шүүгч: Г.Дэлгэрсайхан

Шүүгч: А.Нарантуяа

Шүүгч: Б.Эрдэнэмөнх

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн

 

7.2019.06.26

Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт

Улсын уллагч: Н.Эрдэмбилэг

Шүүгдэгч: Д.Болдбаатар

Хохирогч: Л.Батсайхан

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Даваахүү

Иргэний нэхэмжлэгч: Ц.Ганцэцэг

Шүүгч: Г.Дэлгэрсайхан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цаг хүртэл шүүх хуралдаан хойшилсон

8. 2019.06.27

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Эрдэнэцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Урантогос

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний дагуу төлсөн 10.388.000 төгрөг, худгийг засаж сайжруулах зарцуулсан зардал 1.000.000 төгрөг, нийт 11.388.000 төгрөгийг гаргуулах тухай

Хариуцагч: С.Амаржаргал

Хариуцагч: С.Барсболд

Хариуцагч Н.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхмаа

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Даваахүү

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Цэрэнбат

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч "Орхон Хөгжил” хувьцаат компанийн нэхэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүх бүрэлдэхүүн шүүгч А.Нарантуяа, шүүгч Б.Эрдэнэмөнх нарыг татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзсан.

9.2019.06.027

Хүсэлт гаргагч: П.Соль

Гэрч: Н.Оюун

Гэрч: С.Эрдэнэчулуун

Шүүгч: Г.Дэлгэрсайхан

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн

 

10 2019.06.28

Нэхэмжлэгч: В.Пагмажав

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Даваахүү

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний дагуу төлсөн 10.388.000 төгрөг, худгийг засаж сайжруулах зарцуулсан зардал 1.000.000 төгрөг, нийт 11.388.000 төгрөгийг гаргуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Үлэмжтөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Гантогтох

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч В.Пагмажавын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

11. 2019.06.28

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: М.Ганбат

Зүйл анги: ЭХ-ийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3

Насанд хүрээгүй хохирогч: О.Хонгорзул

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Мөнхцацрал

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Д.Даваахүү

Гэрч: Б.Уянга

Гэрч: П.Энхбаяр

Иргэдийн төлөөлөгч: Ё.Ганболд, Б.Мөнхбат , В.Мөнхзоригт

Шүүгч: А.Нарантуяа ,Г.Дэлгэрсайхан, Шүүгч: Б.Эрдэнэмөнх

Шийдвэрлэсэн байдал:Шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон. Шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 10:00 минутад хийхээр товлов.


Бусад