Нүүр хуудас > Долоо хоногийн мэдээ > Шүүх хуралдааны тойм

Шүүх хуралдааны тойм


13-09-2019, 09:16. Зохиогч: admin

1. 2019.09.13

 

Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: Э.Амартулга, Д.Сандагдорж, Б.Гэрэлчулуун, Н.Алтангэрэл, Б.Шинэбаяр

Зүйл анги: ЭХТА-ийн17.12 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1дэх заалт

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: П.Буманзаяа, Д.Даваахүү

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Сандагдоржийн өмгөөлөгч биеийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай ирүүлсэн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2019.09.24-ны өдрийн 09:00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.

2.2019.09.13

Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: Н.Дархандаваа

Зүйл анги: ЭХТА-н 17.12.1 дэх заалт

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Буманзаяа

Гэрч: Л.Алтанхуяг

Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч Улсын Ерөнхий прокурорын газраас бүх прокурор, туслах, үйлчилгээний албан хаагчдыгхамруулсан хурлыг онлайнаар хийж байна. Мөн гэрч Б.Төрбат нь Сэлэнгэ аймгийн Номгон суманд оршин суудаг. Иймээс шүүх хуралдаанд оролцуулах асуудлыг шийдвэрлэж шүүх хуралдааныг 1 цагийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасан. Улсын яллагчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2019.09.13-ны өдрийн 11:00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

3.2019.09.13

Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: Н.Дархандаваа

Зүйл анги: ЭХТА-н 17.12.1 дэх заалт

Гэрч: Л.Алтанхуяг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Буманзаяа

Шийдвэрлэсэн байдал: Гэрч Б.Төрбатыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдаан 2019.09.13-ны өдрийн 15:00 минут хүртэл хугацаагаар хойшилсон.

 

4.2019.09.13

Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: Н.Дархандаваа

Зүйл анги: ЭХТА-н 17.12.1 дэх заалт

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Буманзаяа

Гэрч: Л.Алтанхуяг, Б.Төрбат

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Дархандавааг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

5.2019.09.13

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Дэлгэрсайхан

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: Ж.Гансүх

Зүйл анги: ЭХТА-ийн 11.6-1 дэх заалт

Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс шүүгдэгч Ж.Гансүхэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.


Бусад