Нүүр хуудас > Долоо хоногийн мэдээ > Шүүх хуралдааны тойм

Шүүх хуралдааны тойм


11-05-2020, 07:39. Зохиогч: admin

1.2020.05.08

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Хохирогч, шүүгдэгч Д.Баатар,

Шүүгдэгч, хохирогч Д.Баатарын өмгөөлөгч Б.Цэрэнбат,

Хохирогч, шүүгдэгч М.Алтантуяа,

Хохирогч, шүүгдэгч М.Алтантуяагийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Гэрч Ж.Батхуяг,

Гэрч М.Мөнхзориг,

Б.Түмэнбаатар

Зүйл анги: Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Баатарыг 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгосон.

Шүүгдэгч М.Алтантуяаг 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгосон. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор хэрэгт нотлох баримтаар авагдсан 1 ширхэг хутгыг устгах, 1 ширхэг ширээг шүүгдэгч Д.Баатарт буцаан өгөхөөр шийдвэрлэсэн.

2.2020.05.08

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марта,

Хариуцагч: Далхбүрэн-Уул ХХК-ийн захирал, хариуцагч Х.Ганжидын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү

Нэхэмжлэлийн шаардлага: "Далхбүрэн-Уул” ХХК, Х.Ганжид нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 57.998.881,98 төгрөг гаргуулах тухай

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилуулахаар хэргийг түдгэлүүлсэн.


Бусад