Нүүр хуудас > Долоо хоногийн мэдээ > Шүүх хуралдааны тойм

Шүүх хуралдааны тойм


26-06-2020, 04:33. Зохиогч: admin

1.2020.06.12

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Хүсэлт гаргагч: Л.Дуламжав

Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох болон улсад ажилласан жил тогтоолгох тухай

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Л.Дуламжавын бичиг баримтын эзэмшигч тогтоолгох, улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтэд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан.

2.2020.06.12

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Хүсэлт гаргагч: Н.Баянжаргал

Гэрч: Н.Бямбаахүү

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

3.2020.06.12

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Хүсэлт гаргагч: Д.Батжаргал

Гэрч: Ц.Шүрэнцэцэг

Гэрч: Ж.Бүтэдмаа

Нэхэмжлэлийн шаардлага: Улсад ажилласан жил тогтоолгох тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

4.2020.06.15

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Нэхэмжлэгч: Д.Ганболд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Батжаргал

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Ариунзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: Эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

5. 2020.06.18

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Нэхэмжлэгч: Г.Алтангэрэл

Хариуцагч: Ц.Батзул

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

6. 2020.06.19

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Хүсэлт гаргагч: Л.Дуламжав

Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох болон улсад ажилласан жил тогтоолгох тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангасан.

7.2020.06.19

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа

Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч: П.Зинамядар

Хохирогч: Г.Тогтохбуян

Иргэний нэхэмжлэгч: Ч.Эрдэнэбаяр

Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч П.Зинамядарыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар торгосон.

8.2020.06.19

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Халиун

Хариуцагч: Б.Цэндоо, Г.Ариунаа

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32.400.561 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, Б.Оюун-Эрдэнэ, Ганболд нарыг гэрчээр оролцуулах, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн сан дахь 900037019 дугаартай данс хэзээ өөрчлөгдсөн болон хариуцагч нарт албан ёсоор мэдэгдсэн эсэх талаарх нотлох баримт гаргуулах, Хаан банкны Хөтөл тооцооны төвөөс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 900037019 дугаартай дансанд зээлийн төлбөр шилжүүлж гүйлгээ хийгдээгүй тухай нотлох баримтуудыг гаргуулах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2020.07.06 10:30 хүртэл хугацаагаар хойшлуулсан.


Бусад