Нүүр хуудас > Долоо хоногийн мэдээ > Шүүх хуралдааны тойм

Шүүх хуралдааны тойм


4-08-2020, 01:53. Зохиогч: admin

1.2020.07.27

Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа

Прокурор Н.Бадам,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр,

Хариуцагч Б.Цэндоо,

Хариуцагч Г.Ариунаа,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Даваахүү,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Булган,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэндоо, хариуцагч Г.Ариунаа, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Булган

нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32.400.561 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

2. 2020.07.30

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Алгирмаа

Прокурор: Т.Дэлгэрсайхан

Яллагдагч: Б.Батсайхан, Б.Пүрэвбат

Яллагдагч Б.Батсайханы өмгөөлөгч Б.Баярням

Яллагдагч Б.Пүрэвбатын өмгөөлөгч Д.Даваахүү

Иргэний нэхэмжлэгч: Д.Батсүх

Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-2.2, 17.12-2.4

Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020.08.12-ны өдрийн 09:30 минутад товлов.

 

3. 2020.07.29

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Алгирмаа

Улсын яллагч: Н.Бадам

Шүүгдэгч: Э.Гансүх

Зүйл анги: ЭХТА-н 17.5-1

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Гансүхэд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

 

4. 2020.07.29

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Алгирмаа

Улсын яллагч: Н.Бадам

Хохирогч Б.Мөнхжаргал

Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-1

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Тулгаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Албадлагын арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Албадан ирүүлэхийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасан.

 

 

5. 2020.07.31

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Алгирмаа

Прокурор: Н.Бадам

Холбогдогч: Б.Буянжаргал

Зүйл анги: ЗТХ-ийн 14.7-5

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Б.Буянжаргалыг 20 цаг албадан сургалтад хамруулж 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан.

 

 

6.2020.07.31

Шийдвэрлэсэн шүүгч: Г.Алгирмаа

Улсын яллагч: Н.Бадам

Шүүгдэгч Б.Тулгаа

Зүйл анги: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-1

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.


Бусад