Сайхан сум дахь Сум дундын шҮҮх http://court.khotol.se.gov.mn/ ru Сайхан сум дахь Сум дундын шҮҮх DataLife Engine НИЙТ ШҮҮГЧИЙН АНХДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ http://court.khotol.se.gov.mn/news/1718--.html http://court.khotol.se.gov.mn/news/1718--.html

 
-Нийт шүүгчийн чуулган шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой-
 
 
Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд өнөөдөр (2021.10.11) эхэллээ.
 
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд чуулганыг биечлэн зохион байгуулахаар тус тус заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.
 
 
Улсын дээд шүүхийн шүүгч, чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяа ирц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсний дараа  чуулганд оролцогчид даргалагчаа сонгов. Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагчийг сонгогдсон юм.
 
Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчдэд хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "...Нийгэмд шударга ёсыг тогтоох амаргүй ажлын ачааны хүндийг үүрч байгаа шүүх засаглалыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгох талаар онцгойлон анхаарахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна...” гэж онцлов.
 
 
Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний дараа шүүгчид чуулганы дэгийн төслийг хэлэлцэж баталлаа.
 
Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д Нийт шүүгчийн чуулганд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсохоор заасан. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцууллаа.
 
Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн чуулганд оролцогчдод хандаж үг хэлнэ.
 
Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлжээ.
 
Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батална.


]]>
admin Mon, 11 Oct 2021 03:48:33 +0000
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ http://court.khotol.se.gov.mn/hural/1717--.html http://court.khotol.se.gov.mn/hural/1717--.html

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ

( 2021-09-11- 2021-11-11)

Огноо Шүүхийн нэр Танхим Шүүгч, шүүх бүрэлдэхүүн
1 2021-10-21 14:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Прокурор: Н.Бадам
Шүүгдэгч: Д.Отгонбаяр
Хохирогч: Ж.Баянжаргал
Танхим-2 Г.Дэлгэрсайхан
2 2021-10-20 14:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Шүүгдэгч: Л.Хүрэлмаа
Улсын яллагч: Б.Мөнхдөл
Гэрч: Б.Бадамтуяа
Гэрч: Х.Энхтайван
Танхим-1 Г.Дэлгэрсайхан
3 2021-10-20 14:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Улсын яллагч: Н.Бадам
Шүүгдэгч: Ч.Цэрэннадмид, Б.Батзул, Ш.Наранхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Ганзориг, М.Мэндбаяр, Д.Даваахүү, З.Энхтуяа
Хохирогч: Ц.Жадамба
Иргэний нэхэмжлэгч: Ч.Пүрэвсүрэн
Танхим-1 Г.Дэлгэрсайхан
4 2021-10-18 14:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Улсын яллагч: Н.Бадам
Шүүгдэгч: С.Отгонбаяр
Хохирогч: Б.Амартүвшин
Танхим-1 Г.Дэлгэрсайхан
5 2021-10-15 10:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Шүүгдэгч: М.Жавхлантөгс
Шүүгдэгч: О.Өсөхбаяр
Шүүгдэгч: Э.Батбилэг
Прокурор: Т.Дэлгэрсайхан
Танхим-1 Г.Алгирмаа
Г.Дэлгэрсайхан
Г.Сарантуяа
6 2021-10-14 14:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Шүүгдэгч: Г.Зууннасан
Шүүгдэгч: А.Отгонбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Даваахүү, П.Буманзаяа, Б.Банзрагч
Хохирогч: Ц.Балжинням
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цэдэндамбаа
Иргэний нэхэмжлэгч: Б.Амарбат, Н.Норовсүрэн
Прокурор: Т.Дэлгэрсайхан
Танхим-1 Г.Дэлгэрсайхан
7 2021-10-14 10:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Прокурор: Н.Бадам
Шүүгдэгч: Д.Нямсамбуу
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Анхбаяр
Иргэний нэхэмжлэгч: Л.Шижирболд
Танхим-1 Г.Дэлгэрсайхан
8 2021-10-13 14:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан
Хохирогч: Г.Пүрэвсүрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Оюумаа
Хохирогчийн өмгөөлөгч: П.Буманзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг
Шүүгдэгч: А.Ганзориг
Танхим-1 Г.Дэлгэрсайхан
9 2021-10-13 10:00 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн шүүх Шүүгдэгч: У.Эрдэнэбат
Улсын яллагч: Т.ДЭЛГЭРСАЙХАН
Өмгөөлөгч: Д.Даваахүү
Хохирогч: П.Оюунбат
Хохирогч: Э.Ууганбаатар
Танхим-1 Г.Сарантуяа
А.Нарантуяа
Г.Дэлгэрсайхан

 

 

]]>
admin Mon, 11 Oct 2021 03:47:03 +0000
09 Дүгээр сарын төсвийн гүйцэтгэл http://court.khotol.se.gov.mn/shil01/1716-09-.html http://court.khotol.se.gov.mn/shil01/1716-09-.html
     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын төсвийн гүйцэтгэл Шүүхийн тамгын газар     ]]>
admin Mon, 04 Oct 2021 03:57:08 +0000
“ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА” СУРГАЛТ БОЛЛОО http://court.khotol.se.gov.mn/news/1715--.html http://court.khotol.se.gov.mn/news/1715--.html  

     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2021.09.21/ анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулан "Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа” сургалт зохион байгууллаа.

 

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ олон улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын олон нийттэй харилцахад тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах бодлого, зөвлөмж болон мэдээллийн сүлжээг хэрхэн ашигладаг, цаашдын чиг хандлагын талаар эхний хичээлээр мэдээллээ.

 

   

     Тэрбээр "Монгол Улсын шүүхийн нэр хүнд цаашид авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд нийгмийн хандлага, мэдээллийн урсгалын нөлөөг судалгаанд үндэслэж дурдаад, цаашид авах арга хэмжээний талаар онцолсон юм. Мөн шүүгч, захиргааны ажилтнууд нийгмийн цахим сүлжээг ашиглах арга замыг олон улсын туршлагатай харьцуулан сургалтад оролцогчидтой санал солилцов.

 

    Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн багш Ж.Оюунцэцэг мэдээлэл харилцаа, мэдээ бичих онолын анхан шатны мэдэгдэхүүн, олон нийттэй харилцах онол болон нийгмийн сүлжээгээр төрийн мэдээллийг хэрхэн зөв зохистой түгээх талаар онолын мэдлэг олгож, сургалтад оролцогчидтой мэдээлэл солилцлоо.

 

   

      Мөн мэдээ бичих, хэвлэлийн бага хурал зохион байгуулахад анхаарах зүйлсийн талаар  зөвлөгөө, мэдээлэл өгч шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултад хариулав.

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газраас шүүхийн тамгын газрын дарга, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулж жил бүр сургалт зохион байгуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ удаагийн сургалт танхим, цахим хосолсон хэлбэрээр боллоо.

 

    2020 онд зохион байгуулсан "Олон нийттэй харилцах, ил тод байдлыг хангах нь” цахим багц сургалтыг https://judcouncil.mn/site/news_full/10396 холбоосоор хүлээн авах боломжтой.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

]]>
admin Wed, 22 Sep 2021 02:59:29 +0000
ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ http://court.khotol.se.gov.mn/news/1714--.html http://court.khotol.se.gov.mn/news/1714--.html  

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтын хөтөлбөр болон холбогдох материалыг Улсын дээд шүүхийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд цаасан болон цахим хэлбэрээр өнөөдөр /2021.09.16/ хүлээлгэн өглөө.

 

     Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд үндэслэн жил бүр гаргадаг "Шүүхийн сургалтын катологи” болон олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулдаг гадаад, дотоод сургалтын хөтөлбөр, хамтран ажилладаг эрдэмтэн судлаач, сургагч багш нарын танилцуулга, гарын авлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Судалгаа мэдээлэл, сургалтын төвийн захирал Б.Айбек, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүлээлгэн өгсөн юм.

 

     

      Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх,  шүүгч, ажилтны ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн сургалтын нэгдсэн хөтөлбөрийг баталж, жил бүр сургалтын чанар, хүртээмж, үр дүнг шинэ шатанд ахиулж ирсэн. Ингэхдээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач, сургагч багш нар болон Олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран шүүгч, ажилтан, шүүхэд ажиллах сонирхолтой иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, нийгмийн болон эрх зүйн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан сургалт зохион байгуулж байсныг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг онцоллоо.

 

           Цаашид шүүгчийн сургалтын чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

]]>
admin Fri, 17 Sep 2021 06:37:51 +0000
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ http://court.khotol.se.gov.mn/hural/1713--.html http://court.khotol.se.gov.mn/hural/1713--.html
 2021-08-17- 2021-10-17

http://live.shuukh.mn/site/zar?start_date=2021-08-17&end_date=2021-10-17&court_type=4&court_id=139
]]>
admin Fri, 17 Sep 2021 06:36:03 +0000
​ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО http://court.khotol.se.gov.mn/news/1712--.html http://court.khotol.se.gov.mn/news/1712--.html  

     Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан төрийн албаны хүний нөөцийн мэргэжилтнүүд зориулсан цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага бүхий цахим сургалтын цогц хөтөлбөртэй боллоо.

Энэхүү цахим сургалтын цогц хөтөлбөрийг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн гаднын болон дотоодын эрдэмтэн, судлаачдын баг боловсруулан бэлтгэжээ.

 

 

     Сургалтын цогц хөтөлбөрт, төрийн албаны хүний нөөцийн ажилтнуудад зориулсан видео хичээл, зөвлөгөө, сорил зэрэг багтсан төдийгүй хүссэн газраасаа Gmail-ээ ашиглан Google Classroom платформыг ашиглан цуврал хичээлүүдийг хүлээн авах боломжтой болов.

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цогц чадамжийг хүний нөөцийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай арга замуудыг эзэмшүүлэхэд тус цуврал хичээлүүдийг хүссэн газраасаа, хүссэн цагтаа шууд хүлээн авах боломжтойгоороо дижитал шилжилтийн нэг хэлбэр болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Одоогоор тус цахим хичээлийг төрийн албаны хүний нөөцийн 100 гаруй мэргэжилтнүүд хүлээн авч суралцаад байгаа төдийгүй цаашид 300 гаруй мэргэжилтнүүдийг хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

Төрийн албаны зөвлөлийн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл

]]>
admin Fri, 03 Sep 2021 01:35:54 +0000
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА http://court.khotol.se.gov.mn/news/1711--.html http://court.khotol.se.gov.mn/news/1711--.html

     Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.”, 45.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгийн загвар, хөтлөх, шийдвэрлэх журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж заасан.

     Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан "Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” "Нөлөөллийн мэдүүлгийн загвар”, "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан загвар”-ыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулаад байна.

     Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу холбогдох журмын төсөлд санал авч байна.

      Журмын төсөлтэй холбоотой саналыг courtsecurity@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

      Журмын төсөлтэй Энд дарж танилцана уу.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС

]]>
admin Fri, 03 Sep 2021 01:34:15 +0000
08 Дугаар сарын төсвийн гүйцэтгэл http://court.khotol.se.gov.mn/shil01/1710-08-.html http://court.khotol.se.gov.mn/shil01/1710-08-.html
     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын төсвийн гүйцэтгэл Шүүхийн тамгын газар     ]]>
admin Fri, 03 Sep 2021 01:22:09 +0000
07 Дугаар сарын төсвийн гүйцэтгэл http://court.khotol.se.gov.mn/shil01/1709-07-.html http://court.khotol.se.gov.mn/shil01/1709-07-.html
     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын төсвийн гүйцэтгэл Шүүхийн тамгын газар      ]]>
admin Mon, 02 Aug 2021 08:28:02 +0000