Шийдвэрийн дугаар, огноо : 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/71
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2024 .11-22 Шийдвэр-хураангуй
Шүүгдэгч Б нь аж ахуйн нэгжийн цахилгааныг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нууцаар ашиглаж койн үйлдвэрлэх зориулалттай төхөөрөмж байршуулан хохирогч байгууллагад их хэмжээний хохирол учруулжээ.
Прокуророос "Б”-г их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Б-г их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэм буруутайд тооцож, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хүндрүүлэх нөхцөл байхгүй зэргийг харгалзан нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, жирийн дэглэмтэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч "Б” түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль зөрчөөгүй гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч гомдол гаргасан ба хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээгүй буцаажээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn
Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
Ерөнхий шүүгч Г. Сарантуяа