Нүүр хуудас > ШШХураангуй > Нэг жилийн хугацаа өнгөрсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохгүй

Нэг жилийн хугацаа өнгөрсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохгүй


24-04-2023, 06:57. Зохиогч: admin

 

 

Нэг жилийн хугацаа өнгөрсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохгүй

 

Шийдвэрийн огноо: 2022. 09. 07 № 190

Шийдвэр давж заалдах шатны шүүхээр орж хүчин төгөлдөр болсон

2023.01.19 Хураангуй


     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь хариуцагч Л.А-д холбогдуулан 2004 оны 01 сарын 04-ны өдрийн орон сууц бэлэглэх тухай гэрээг хүчингүй болгож, Л.А-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О –ийн аав Ч.М болон дүү М.О, М.О нарын өмчлөлийн байр байсан байна. Аав Ч.М нь Л.А-тай 800.000 төгрөгөөр байраа зарж, мөнгөө өгч авалцан 2004 оны 01 сарын 07-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж,эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлж өмчлөх эрх Л.А-д шилжсэн байна.

Байраа худалдсан Ч.М. нь 2009 онд нас барсан бөгөөд талийгаачийн хүүхдүүд болох М.О нар нь 2020 оны 06 сард нь орон сууцыг хариуцагч Л.А өмчлөлдөө авсан гэдгийг мэдсэн, манай аав байраа бэлэглээгүй, түрээслүүлсэн гэж ярьдаг байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хариуцагч Л.А-с шаардах эрх 2019 оны 06 сард үүссэн бөгөөд үүнээс хойш нэг жилийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Энэ хугацаа өнгөрсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох боломжгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Санамж : Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүний орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn/single_case/125485?daterange=2022-01-01%20-%202023-03-02&id=1&court_cat=1&bb=1


Бусад