Нүүр хуудас > ШШХураангуй > Байр зарна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэнийг залилаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулжээ

Байр зарна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэнийг залилаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулжээ


24-04-2023, 06:59. Зохиогч: admin

 


Шийдвэрийн дугаар: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр №52

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


2023 .01.20 Шийдвэр-хураангуй: 1

Э нь цахим сүлжээнд байр зарна гэх зар оруулан иргэн Ц-тэй цахимаар харилцаж, түүнээс 8 сарын хугацаанд өөрийн дансаараа 20.500.000 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Прокуророос Э-г залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Э-г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.

Яллагдагч Э-ийн өмнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан



Бусад