Нүүр хуудас > ШШХураангуй > Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно

Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно


24-04-2023, 07:00. Зохиогч: admin
 


Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр №43

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.04.13 Шийдвэр-хураангуй:

Иргэн Туяа нь Болдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Болд нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч Туяа хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардаагүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь "дундаа данс нээж жилд нэг удаа хүүхэддээ мөнгө хийж байна” гэж тохиролцсон гэж тайлбарладаг бөгөөд хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцож гэрээ бичгээр байгуулаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулинд эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно, хэрэв харилцан тохиролцож, гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтоохоор заажээ.

Мөн Хүүхдийн эрхийн тухай Конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуульд "төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэнэ” гэж заасныг баримтлан эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Болдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн гэрлэлт цуцлах асуудалтай хамт хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэдэг тул гэрлэгчдийн харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн эх Туяагийн асрамжинд үлдээж, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

шүүгч Г.Дэлгэрсайхан


Бусад