Нүүр хуудас > ШШХураангуй > Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


29-05-2023, 08:50. Зохиогч: admin
 
Шийдвэрийн огноо : 2023.05.12 №88

Шийдвэрийн хураангуй

2023 оны 05 сарын 16 Сайхан сум

 

Нэхэмжлэгч "Мобиком” корпораци иргэн Н.Б-ээс зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 415,465 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 33,267 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 44.634 нийт 493,366 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг танилцуулан, нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч Н.Б-д гардуулсан.

Хариуцагч Н.Б нь "Мобиком”-оос нэхэмжилсэн 493,366 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Н.Б нь уг төлбөрийн талаар маргаагүй төлөхөө илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болсон юм.

Иймд нэхэмжлэгч Мобиком корпорацийн 493,366 төгрөгийг хариуцагч Н.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,451 төгрөгийн тал хувь 7,715 төгрөгийг улсын орлогоос, 7,715 төгрөгийг хариуцагч Н.Б-с гаргуулан нийт 15,451 төгрөгийг нэхэмжлэгч "Мобиком” корпорацад олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгосон тул зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/ давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн шүүхэд дээрх нэхэмжлэлийг дахин гаргахгүй болно. Шүүгчийн гаргасан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхээс гарсан шийдвэрийн адил албадан гүйцэтгэнэ.


Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn


 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа



Бусад