Нүүр хуудас > ШШХураангуй > ГЭРЛЭГЧДИЙН ХҮҮХЭД НЬ НЭГ НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦЛАХГҮЙ

ГЭРЛЭГЧДИЙН ХҮҮХЭД НЬ НЭГ НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦЛАХГҮЙ


17-08-2023, 04:28. Зохиогч: admin

 

Шүүхийн шийдвэр 2023 оны 04 дүгээр сарын 25, 150/ШШ2023/00060

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Нөхөр "М” нь эхнэр "Р”-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.

Эхнэр "Р” нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр амаржиж охинтой болсон байна.

Шүүх Р-ийг нялх биетэй өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэж үзэж гэрлэлтийг цуцлахаас татгалзаж шийдвэрлэв.

Гэрлэгчид хүүхдээ нэг нас хүрсний дараа нэхэмжлэлээ гаргах эрхтэй болно.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа



Бусад