Нүүр хуудас > ШШХураангуй > НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОЛБОГДОГЧ НАРЫГ ШИЙТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ШИЙДВЭРЛЭВ

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОЛБОГДОГЧ НАРЫГ ШИЙТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ШИЙДВЭРЛЭВ


4-12-2023, 10:43. Зохиогч: admin


Шийдвэрийн дугаар 2023.11.30, 2023/ЗШ/178

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2023.12.01

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Насанд хүрээгүй Э.Г, О.Г, С.М нар нь будаг шингэлэгч буюу растворитель үнэрлэж мансуурсан зөрчлийг гаргажээ.

Холбогдогч С.М нь 15 настай байх тул түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, холбогдогч Э.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралддаг, холбогдогч О.Г нь Политехникийн коллежийн 2 дугаар курст суралцдаг зэрэг хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэднийг баривчлах шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэлээ.

Харин холбогдогч нарыг зан үйлээ засах 15 цагийн албадан сурталтанд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

Бусад