Нүүр хуудас > ШШХураангуй > Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, нүүрийг нь хүчлээр түлсэн хойд эцэгт хорих ял оноов.

Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, нүүрийг нь хүчлээр түлсэн хойд эцэгт хорих ял оноов.


4-12-2023, 10:50. Зохиогч: admin


Шийдвэрийн огноо :

Шийдвэрийн төлөв:хүчин төгөлдөр болсон

2023 оны 12 сарын 01-ны өдөр

Шүүгдэгч Дорж нь хамтран амьдрагч Баярын охинИ-г хүчиндэж энэ гэмт хэргээ нуун далдлах зорилгоор охины нүүрэн тус газарт давсны хүчилтэй алчуураар дарж түлэн хүндэвтэр хохирол учруулжээ.

Прокуророос Доржийг гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүчиндэх гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн,

химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Дорж тухайн үед хамтран амьдрагч Баяртай нийлж архи уусан бөгөөд согтуу байсан учир болсон явдлыг мэдэхгүй байна гэж мэдүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Доржид 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгчийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа


Бусад