Нүүр хуудас > ШШХураангуй > НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ЯЛААС ЧӨЛӨӨЛЖ ШИЙДВЭРЛЭВ

НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ЯЛААС ЧӨЛӨӨЛЖ ШИЙДВЭРЛЭВ


19-01-2024, 04:28. Зохиогч: admin



Шийдвэрийн дугаар 2023.05.11, 2023/ШЦТ/32

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй: 2023.12.11

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос "М”, "Ж” нарыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд "М” "Ж” нар нь харилцан зодолдож, хэн алиндаа хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна гэж үзэж, тус бүрд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ "М” 16 настай, "Ж” 17 настай байжээ. Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, одоо "М” нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, "Ж” нь Их сургуулийн оюутан зэргийг харгалзан тэднийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд "Ж” болон түүний өмгөөлөгч "...анхан шатны шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулж, ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


Бусад