Нүүр хуудас > ШШХураангуй > ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМД 50 МЕТРЭЭС ДОТОГШ ХАРИУЛГАГҮЙ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРГИЙГ МАЛЧИН ХҮЛЭЭНЭ

ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМД 50 МЕТРЭЭС ДОТОГШ ХАРИУЛГАГҮЙ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРГИЙГ МАЛЧИН ХҮЛЭЭНЭ


2-02-2024, 03:11. Зохиогч: admin


Шийдвэрийн дугаар 2024.01.31, 2024/ШЦТ/18

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн хураангуй: 2024.02.02

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос "Н”-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин адуугаа засмал зам дээр бэлчээсний улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу тээврийн хэрэгсэлд мөргүүлэн жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн З-д замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүргийг хүлээнэ гэж заасан.

Шүүх "Н”-ийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, засмал замын ойролцоо адуугаа хариулгагүй орхисны улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу тээврийн хэрэгсэлд мөргүүлэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэв.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа



Бусад