Нүүр хуудас > ШШХураангуй > СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЭТГЭЭД ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨРҮҮЛЭН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЭТГЭЭД ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨРҮҮЛЭН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ


25-03-2024, 03:50. Зохиогч: admin

 

 

 

Шийдвэрийн дугаар 2024.03.15, 2024/ЗШ/50

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2024.03.15

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Б нь шүүгчийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд 400,000 төгрөгийг дээрх хугацаанд сайн дураар биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлж, 200,000 төгрөг төлөх боломжтойг тайлбарлаж өгөв.

Мөн хуульд заасан хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солихыг мэдэгдэв.

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

Бусад