ШШХураангуй - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/ ru ШШХураангуй - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЭТГЭЭД ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨРҮҮЛЭН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1970--50-.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1970--50-.html  

 

 

Шийдвэрийн дугаар 2024.03.15, 2024/ЗШ/50

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2024.03.15

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Б нь шүүгчийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд 400,000 төгрөгийг дээрх хугацаанд сайн дураар биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлж, 200,000 төгрөг төлөх боломжтойг тайлбарлаж өгөв.

Мөн хуульд заасан хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солихыг мэдэгдэв.

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа
]]>
admin Mon, 25 Mar 2024 03:50:19 +0000
ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМД 50 МЕТРЭЭС ДОТОГШ ХАРИУЛГАГҮЙ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРГИЙГ МАЛЧИН ХҮЛЭЭНЭ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1937--50-.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1937--50-.html


Шийдвэрийн дугаар 2024.01.31, 2024/ШЦТ/18

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн хураангуй: 2024.02.02

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос "Н”-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин адуугаа засмал зам дээр бэлчээсний улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу тээврийн хэрэгсэлд мөргүүлэн жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн З-д замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүргийг хүлээнэ гэж заасан.

Шүүх "Н”-ийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, засмал замын ойролцоо адуугаа хариулгагүй орхисны улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу тээврийн хэрэгсэлд мөргүүлэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэв.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Fri, 02 Feb 2024 03:11:52 +0000
НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ЯЛААС ЧӨЛӨӨЛЖ ШИЙДВЭРЛЭВ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1921--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1921--.html


Шийдвэрийн дугаар 2023.05.11, 2023/ШЦТ/32

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй: 2023.12.11

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос "М”, "Ж” нарыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд "М” "Ж” нар нь харилцан зодолдож, хэн алиндаа хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна гэж үзэж, тус бүрд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ "М” 16 настай, "Ж” 17 настай байжээ. Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, одоо "М” нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, "Ж” нь Их сургуулийн оюутан зэргийг харгалзан тэднийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд "Ж” болон түүний өмгөөлөгч "...анхан шатны шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулж, ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

]]>
admin Fri, 19 Jan 2024 04:28:22 +0000
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хүүгийнхээ биед халдаж, хөнгөн гэмтэл учруулжээ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1920--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1920--.html



 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр №2023/ШЦТ/22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэр-хураангуй: 2023.12.11 

М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү Д.А-г "зурагтын суваг солилоо” гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар модон иштэй заазуураар зүүн чих, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх үүсгэж, хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдож, Прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн гэж үзэж М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлын арга хэмжээ хэрэглэх тухай саналд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар "2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсний дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлсон бөгөөд хохирогч хүү Д.А нь төрсөн эцэг М.Д тэй хамтран амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон юм. Иймд шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгч Г.Дэлгэрсайхан

]]>
admin Fri, 19 Jan 2024 04:24:33 +0000
Өөрийн ажиллаж байсан газрынхаа эд хөрөнгийг хулгайлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэв. http://court.khotol.se.gov.mn/huraangui/1912--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1912--.html

Шийдвэрийн огноо : 2023.11.06 2023 /ШЦТ/86

2023 оны 11 сарын 30-ны өдөр

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1-р багийн нутгаас ДС ХК-ийн Х салбарын Орхон хэсгийн цахилгаан дамжуулах тулгуур шонд бэхэлсэн АС-35 загварын 3780 метр цахилгаан дамжуулах утсыг хулгайлж өөрийн ажиллаж байгаа байгууллагадаа 1,890,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ " 2023 оны 06 дугаар сарын 16-ны үед манай тэнд ашиглагддаггүй хуучин шугам байсан. Шугамаа буулгана гээд утас нь тасарч унаад байхаар нь би утсыг нь аваад зарсан. Авсан утас шугам сүлжээний утас мөн. 500,000 гаран төгрөг болсон. Зэс хөнгөн цагаан авна гэдэг хүн дагуулж очоод өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч” Б.А өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн , гомдол саналгүй "гэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар хохирогч байгууллагын гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт цугларсан нотлох баримт болон Б.А-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр түүний үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

Б.А-нь хулгайлан авсан 1,890,000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны утсыг 500,000 төгрөгөөр зарж борлуулснаа хүлээж, учруулсан хохирлыг төлсөн байна. Бусдын эд хөрөнгийг эзэнд нь хэлэлгүй нууцаар авсан нь хулгайлах гэмт хэрэг болох тул хуульд зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэжээ.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж ялыг биелүүлсэн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол төлсөн байдал, Б.А-н хувийн байдал зэргийг харгалзан 08 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу Сэлэнгэ аймгийн Орхон сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа

]]>
admin Mon, 04 Dec 2023 10:56:29 +0000
Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, нүүрийг нь хүчлээр түлсэн хойд эцэгт хорих ял оноов. http://court.khotol.se.gov.mn/huraangui/1909--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1909--.html

Шийдвэрийн огноо :

Шийдвэрийн төлөв:хүчин төгөлдөр болсон

2023 оны 12 сарын 01-ны өдөр

Шүүгдэгч Дорж нь хамтран амьдрагч Баярын охинИ-г хүчиндэж энэ гэмт хэргээ нуун далдлах зорилгоор охины нүүрэн тус газарт давсны хүчилтэй алчуураар дарж түлэн хүндэвтэр хохирол учруулжээ.

Прокуророос Доржийг гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүчиндэх гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн,

химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Дорж тухайн үед хамтран амьдрагч Баяртай нийлж архи уусан бөгөөд согтуу байсан учир болсон явдлыг мэдэхгүй байна гэж мэдүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Доржид 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгчийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

]]>
admin Mon, 04 Dec 2023 10:50:05 +0000
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОЛБОГДОГЧ НАРЫГ ШИЙТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ШИЙДВЭРЛЭВ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1907--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1907--.html


Шийдвэрийн дугаар 2023.11.30, 2023/ЗШ/178

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2023.12.01

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Насанд хүрээгүй Э.Г, О.Г, С.М нар нь будаг шингэлэгч буюу растворитель үнэрлэж мансуурсан зөрчлийг гаргажээ.

Холбогдогч С.М нь 15 настай байх тул түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, холбогдогч Э.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралддаг, холбогдогч О.Г нь Политехникийн коллежийн 2 дугаар курст суралцдаг зэрэг хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэднийг баривчлах шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэлээ.

Харин холбогдогч нарыг зан үйлээ засах 15 цагийн албадан сурталтанд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа
]]>
admin Mon, 04 Dec 2023 10:43:17 +0000
ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭД ХОХИРОГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1893--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1893--.html

Шийдвэрийн дугаар 2023.07.20, 2023/ШЦТ/62

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй: 2023.07.31

 

    Шүүх "Б”-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

 

Хохирогч "Р” нь эмчийн үзлэг, эм тариа худалдан авсан зардалд 190,000 төгрөг нэхэмжилж, "Б”-ийн цохиж зодсон үйлдлээс шалтгаалж нүдний хараа муудсан, цаашид нүдний мэс засалд орох шаардлагатай байгаа талаар мэдүүлжээ.

"Б” нь хохирогчийн нэхэмжилсэн 190,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүх хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээд болох "Б”-ээс гаргуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.


Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа
]]>
admin Wed, 04 Oct 2023 01:59:24 +0000
ГЭРЛЭГЧДИЙН ХҮҮХЭД НЬ НЭГ НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦЛАХГҮЙ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1881--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1881--.html  

Шүүхийн шийдвэр 2023 оны 04 дүгээр сарын 25, 150/ШШ2023/00060

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Нөхөр "М” нь эхнэр "Р”-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.

Эхнэр "Р” нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр амаржиж охинтой болсон байна.

Шүүх Р-ийг нялх биетэй өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэж үзэж гэрлэлтийг цуцлахаас татгалзаж шийдвэрлэв.

Гэрлэгчид хүүхдээ нэг нас хүрсний дараа нэхэмжлэлээ гаргах эрхтэй болно.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Thu, 17 Aug 2023 04:28:10 +0000
Албан тушаалтан хууль, дүрэм түүнд нийцүүлэн гаргасан тушаал журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй http://court.khotol.se.gov.mn/huraangui/1868--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1868--.html
 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар 2022.09.26, 2022/ШЦТ/57

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2023.06.14

 

     Прокуророос "Н”-г "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтаар "Н”-г "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай гэж үзэв. Тодруулбал:

 

"Н” нь төрийн нэгэн байгууллагын даргаар ажиллаж байхдаа "Т” ХХК-ийг ойн мэргэжлийн байгууллага биш гэдгийг мэдсээр байж доод албан тушаалтанд "мод бэлтгэх эрхийн бичгийг олго” гэж үүрэг өгөн тухайн компанид мод бэлтгэх эрхийн бичгийг олгуулж, бусдад давуу байдал бий болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон.

Анхан шатны шүүх "Н”-д ял оногдуулахдаа "эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлан түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

 

Давж заалдах шатны шүүхэд "Н” болон түүний өмгөөлөгч "...ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад хэрэгт хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулгатай гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

  

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


 Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Wed, 14 Jun 2023 08:14:17 +0000