“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-03-2021, 08:15   Хэсэг: Мэдээ,Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр /2021.03.18/ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.

      Уулзалтаар талууд хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлж буй "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн 3 дугаар үе шатын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Энэ үеэр хатагтай Тамүра Эрико төслийн хүрээнд хийгдсэн цуврал 13 видео хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө.

 

     

     Уг төсөл нь хоёр үе шаттайгаар хоёр жилийн хугацаатай хэрэгжиж байгаа бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор Японы сургагч багш нарыг Монголд урьж, эвлэрүүлэн зуучлалын талаар онол, практикийн сургалт зохион байгуулах замаар Монгол Улсын эвлэрүүлэн зуучлагч нарыг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

     

       Уулзалтад Шүүхийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын референт Р.Ичинхорлоо, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын ажилтан С.Сутайбильгэ нар байлцав.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 14   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930