МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-05-2021, 02:18   Хэсэг: Мэдээ,Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ


Монгол Улсын шүүх 2021 оны 1 дүгээр улиралд 21330 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 2830, иргэний 10452, захиргааны 419, зөрчлийн 5494 нийт 19195 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

 
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 363 хэргээр буюу 11.4 хувиар, иргэний хэрэг 2457 хэргээр буюу 19 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 69 хэргээр буюу 19.7 хувиар өссөн байна.

 
Давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 511, зөрчлийн 134, иргэний 705, захиргааны 319 хэрэг, нийт 1669 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. 


Хяналтын шатны шүүх 2021 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 146, иргэний 241, захиргааны 79 хэрэг нийт 466 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. 


Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 400 хуралдаанд 402 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

Мэдээг энд дарж үзнэ үү?

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 114   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930