Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-05-2016, 08:37   Хэсэг: Мэдээ,Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сонгох иргэдийн тоо өсч байна


Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд илүү дөт, зардал багатай, үр дүн сайтай гэж дэлхийн олон орон үзэж,эрхзүйн тогтолцоондоо өөр өөрийн онцлогтойгоорнэвтрүүлж байна.Энэ үйл ажиллагаа нь хурдан шуурхай, зардал бага, нууцлалын өндөр түвшинд явагддаг, сайн дурын үндсэн дээр хэрэгждэг гээд маш олон давуу талтай. 

 

Одоогийн байдлаар иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж, орон тооны бус 366 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлалыг иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэж байна. 

 

Монгол Улсын шүүхээр 2014 оны эхний хагас жилд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт 2452 нэхэмжлэл болон өргөдөл хүлээн авснаас Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 2284, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлсэн нэхэмжлэл 70, шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараa шилжүүлсэн иргэний хэрэг 69 байна. 

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 2284 өргөдлөөс 100 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 49 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татаж, 1639 өргөдлийг шийдвэрлэж, 496 өргөдлийн үлдэгдэлтэй байна. 

 

Шийдвэрлэсэн 1639 өргөдлөөс 899 эвлэрэл амжилттай болж, 740эвлэрэл амжилтгүй болсон байна. 

 

Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлсэн 70 нэхэмжлэлийн 58 эвлэрэл амжилттай болсон бол 2 эвлэрэл амжилтгүй болж, 10 хэргийн үлдэгдэлтэй байгаа бол шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн 69 иргэний хэргийн 22 хэрэгт нь эвлэрэл амжилттай болж, 28 хэрэгт эвлэрэл амжилтгүй болсон бол 19 хэргийн үлдэгдэлтэй байна. 

 

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлөөр шийдвэрлэсэн нийт 1639 өргөдлийн 780 буюу 47.5 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 49 буюу 2.9 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 810 буюу 49.6 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна. 

 

Иргэний эрх зүйн маргаанд 679 буюу 87 хувьд нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай, 101 буюу 13 хувьд нь эвлэрэл амжилтгүй, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд 34 буюу 69.3 хувьд нь эвлэрэл амжилттай, 15 буюу 31.7 хувьд эвлэрэл амжилтгүй явагдсан бол гэр бүлийн эрх зүйн маргаанд 186 буюу 22.9 хувьд эвлэрэл амжилттай болж, 624 буюу 77.1 хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй явагдсан байна.

  

Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны гэр бүлийн эрх зүйн маргаанд эвлэрэл хангалтгүй явагдаж байна. (23%) Үүний шалтгаант нөхцөлийг судалж үзвэл:

  

Гэрлэлтийн бүртгэлийн улсын дүнгээс харвал иргэдийн гэрлэлтээ батлуулсан байдал 2012 онд 2007 оныхоос даруй 4 дахин буурсан байна. 2007 оноос хойш энэ өсөлт 5 жилийн дотор огцом хурдтай буурсан нь гэрлэлт гэдэг ариун нандин холбоог эдийн засгийн хөшүүргээр шийдэх гэсэн төрийн буруу бодлогоос болж хөөс маягаар өссөн нь батлагдаж байна. Учир нь 2006 онд Монгол улсын засгийн газраас шинээр гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гаргасан билээ. 

 

Гэр бүл нь эд хөрөнгийн харилцаа болон эдийн бус амины харилцаан дээр тогтож байдаг. Эдийн бус амины харилцаа нь гэрлэгчид харилцан бие биенээ хайрлах, халамжлах, итгэлцэх, тэжээн тэтгэх эрх үүрэг байдаг. Гэр бүл амины харилцаагүйгээр зөвхөн эд хөрөнгийн харилцаан дээр оршин тогтнох аргагүй юм. Үүний нэг тод жишээ нь 2006 оны шинээр гэрлэсэн хосуудад өгөх 500 мянган төгрөгний халамжийн бодлого юм. Харин гэр бүл цуцалсны бүртгэлийг сүүлийн 5 жилээр үзвэл: 

 

Гэр бүл цуцалсны бүртгэл

 

 

 

 

Гэрлэлтийн байдал 2010 оноос буурсан байхад гэрлэлт цуцлалтын байдал эсрэгээрээ 2012 он талруугаа өсч байна. Энэ нь урьд хэлсэнчлэн эдийн засгийн зохиомол хөшүүргээр бий болгосон хуурамч гэрлэлтийн үр дүн аажмаар сарниж байна. Өөрөөр хэлбэл 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн 500 мянгын бодлого 2009 онд зогссон. Үүнээс хойш гэрлэлт эрс буурсан нь дээрх графикаас харагдана. 

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт 41 сая 690 мянга 709 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжаар татан төвлөрүүлсэн байна. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин

/2014.09.16-ны өдрийн дугаарт/


Нийтэлсэн admin   Үзсэн: 915   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |