Нүүр хуудас > Мэдээ,Мэдээлэл > ОХУ-ын Эрхүү мужийн эвлэрүүлэн зуучлалын төвтэй хамтран сургалт зохион байгуулна

ОХУ-ын Эрхүү мужийн эвлэрүүлэн зуучлалын төвтэй хамтран сургалт зохион байгуулна


29-11-2019, 01:39. Зохиогч: admin

 

   Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, ОХУ-ны Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төв хамтран 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна.

   Тус сургалтаар Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төвийн дарга Марианна Николаевна, сэтгэл зүйч Людмила Михайловна, эвлэрүүлэн зуучлагч Игорь Ашотович нар "Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь сэтгэл хөдлөл” болон "Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь гэр бүлийн маргаан” сэдвээр мэдлэг олгоно.  

   Сургалтад хамрагдсан хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг тооцохын зэрэгцээ сертификат гардуулах юм.

   Сургалтад оролцох хүсэлтэй хуульчид 70116065 утсаар холбогдож бүртгүүлнэ үү! (Хүний тоо хязгаартай!)

ХӨТӨЛБӨР

 "ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ”

Хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 02

Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд

Цаг

Сэдэв

11.00-11.10

  • Эрхүү хотын Эвлэрүүлэн зуучлалын төвийн танилцуулга
  • Асуулт хариулт
  • Сургалтын дүрмийг ярилцана
  • Танилцана

11:10-12:00

  • Сэтгэл хөдлөлийн ойлголт: мөн чанар, бүрэлдэхүүн, үнэ цэнэ, хувь хүний ур чадвар

12:00-12:20

Цайны завсарлага

12:20 – 13:00

  • Сэтгэл хөдлөлийн "хоосрол”: асуудал болон үр дагавар

13:00 – 14:00

Завсарлага

14:00-14:30

  • Сэтгэл хөдлөлийг гаргах механизм /оролцоонд тулгуурласан/

14:30-15:20

  • АВС. "Сэтгэл хөдлөлийн хайрцаг” /оролцоонд тулгуурласан/

15:20-15:50

  • Асуудал дахь "гал ассан” сэтгэл хөдлөлтэй ажиллах нь

15:50-16:00

  • Сургалтын төгсгөл. Тусгал.

       

"ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ГЭР БҮЛИЙН МАРГААН”

Хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 03


Бусад