Нүүр хуудас > Мэдээ,Мэдээлэл > СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭ


28-12-2022, 06:23. Зохиогч: admin
 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2022 оны бүтэн жилийн байдлаар нийт 151 өргөдөл хүлээн авч, 17 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 20 өргөдлийг өргөдөл гаргагчийн өргөдлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, эвлэрэл амжилттай 72, эвлэрэл амжилтгүй 34, нийт шийдвэрлэсэн 106, өргөдлийн үлдэгдэл 8 байна.

2021 онд нийт хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэл 99, шийдвэрлэгдсэн 72, эвлэрэл амжилттай 51, эвлэрэл амжилтгүй 21, өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр 13, 1 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 72 өргөдлийг шийдвэрлэж, өргөдлийн үлдэгдэл 13 байна.

 

2021 оныг 2022 оны бүтэн жилд нийт хүлээн авсан өргөдөлтэй харьцуулбал 52 өргөдлөөр буюу 52,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2022 онд эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 111 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 37, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 3, өргөдөл хүлээн авсан байна.

Төрийн санд 2022 оны бүтэн жилийн байдлаар талуудаас улсын тэмдэгтийн хураамжид 2,354,628 төгрөг төлсөн байна.

Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 72 эвлэрлийн гэрээг шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.


 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-27



Бусад