Нүүр хуудас > Мэдээ,Мэдээлэл > “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт ярилцлага өнөөдөр(2023.04.21) ШЕЗ-ийн хурлын танхимд боллоо

“Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт ярилцлага өнөөдөр(2023.04.21) ШЕЗ-ийн хурлын танхимд боллоо


24-04-2023, 07:34. Зохиогч: admin

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт ярилцлага өнөөдөр(2023.04.21) ШЕЗ-ийн хурлын танхимд боллоо.

 

 

       Уулзалт, ярилцлагад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа,  Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн  дарга Т.Болормаа, гишүүдээс Ц.Алтанцэцэг, Л.Галбаатар, Б.Энх-Эрдэнэ, нийслэлийн дүүргүүдийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга, эвлэрүүлэн зуучлагчид биечлэн, орон нутгийн шүүхийн тамгын дарга болон эвлэрүүлэн зуучлагчид тус тус цахимаар оролцов. Оролцогчид Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсож, 2023 оны ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг  боловсронгуй болгох замаар эвлэрүүлэн зуучлагч болоод түүний туслахын эрх зүйн байдлыг дээрдүүлж, нийгмийн асуудлыг шийдэх шаардлагатайг хөндөж, ярилцан цаашдын ажлаа  тодорхойлов.

 

  

 

       Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийг анх Шүүхийн ерөнхий зөвлөл  2013-06-21-ний өдрийн 10 дугаар тогтоолоороо байгуулснаар 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Улмаар 2021 онд шинээр батлагдсан  Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн,  эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн  дарга, гишүүдийг шинэчлэн  томилсон.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Бусад