Нүүр хуудас > Мэдээ,Мэдээлэл > Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 3 дугаар улирлын шуурхай мэдээний тойм

Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 3 дугаар улирлын шуурхай мэдээний тойм


21-10-2016, 15:01. Зохиогч: admin

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9239өргөдлийн 471 буюу 5 хувийг хүлээн авахаас татгалзаж, 620 буюу 6.7 хувийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татсан бол 7471 буюу 80.8 хувийг шийдвэрлэж, 746 өргөдлийн үлдэгдэлтэй байна.


Шийдвэрлэсэн нийт7471 өргөдлийн 5582 буюу 74.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1889 буюу 25.3 хувьднь эвлэрэл амжилтгүй болсон байна.


Шүүх тус бүрээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдлыг харьцуулж үзвэл, орон нутгийн шүүхүүдээс Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 611 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэсэн нь орон нутгийн шүүхийн дундажаас 2 дахин их байна.


Нийслэлийн шүүхүүдээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 306 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэсэн нь нийслэлийн шүүхүүдийн дундажаас 62 хувиар илүү байна.Иргэний эрх зүйн нийт5376 буюу 86.7 хувьд нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай, 818 буюу 14.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй, гэр бүлийн эрх зүйн нийт 1246 маргааны 179 буюу 14.3 хувьд нь эвлэрэл амжилттай, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд нийт 31 хэргээс 27 буюу 87 хувьд нь эвлэрэл амжилттай ,4 буюу 13 хувьд эвлэрэл амжилтгүй явагдсан байна. Эндээс иргэний эрх зүйн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа бол гэр бүлийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлахад хүндрэлтэй байгаа нь харагдаж байна.


Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2016 оны 3 дугаар улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 17.7 хувиар,шийдвэрлэсэн байдал 12.2 хувиар, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 47 хувиар буурсан бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлийг татан авах байдал 28.8 хувиар өссөн байна.


Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 3 дугаар улирлын мэдээнээс харахад шийдвэрлэсэн маргааны шийдвэрлэлтээрээ нилээн доогуур байгаа Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхүүд нь ажилдаа дүгнэлт хийн, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, бусад шүүхийн туршлагыг судлах, зөвлөгөө авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаандаа тодорхой ахиц гаргаж ажиллахыг анхааруулж байна.


Шүүх тус бүрээр өргөдөл,нэхэмжлэл шийдвэрлэсэн байдал:




Бусад