Нүүр хуудас > Мэдээ,Мэдээлэл > “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны орчин үеийн чиг хандлага” уралдааны шилдэг илтгэгчид шалгарлаа

“Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны орчин үеийн чиг хандлага” уралдааны шилдэг илтгэгчид шалгарлаа


12-12-2017, 09:39. Зохиогч: admin

"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны орчин үеийн чиг хандлага” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шилдэг илтгэгчдийг өнгөрсөн баасан гаригт шалгарууллаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл "Монголын хуульчдын холбоо”-ны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Монгол-Японы хуульч, эвлэрүүлэн зуучлагчдын холбоотой хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэхүү уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм.

Энэ удаагийн уралдаанд 22 оюутан бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд зургаан илтгэл шалгарч үлджээ. Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг тодруулсан юм. Илтгэлийн уралдааны нэгдүгээр байрт, МУИС-ХЗС-ийн Олон Улсын эрх зүйн тавдугаар курсын оюутан М.Сэндэнхандын "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хөгжлийн орчин үеийн чиг хандлага: Гэр бүлийн маргаан дахь "шаардлагатай тохиолдолд” эвлэрүүлэн зуучлалыг дахин явуулахын үр дагавар, түүнд шаардагдах эвлэрүүлэн зуучлагчдын ур чадвар” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт, МУИС-ХЗС, Японы эрх зүйн 4 дүгээр курсын оюутан О.Должинсүрэн, Э.Санчир-Уяа нарын "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хөгжлийн орчин үеийн чиг хандлага: Нийтийн эрх ашигт учирсан хохирол, түүнээс үүдэх гэм хорын асуудлыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлэх” сэдэвт илтгэл шалгарлаа. Гуравдугаар байрт "Их Засаг” Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 207 дугаар бүлгийн оюутан Б.Лхагвасүрэнгийн "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хөгжлийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт шалгарав.

 

Эвлэрүүлэн зуучлалын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, Монголын эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготойгоор энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.


 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл


Бусад