Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-09-2014, 15:56   Хэсэг: Нэхэмжлэлийн загварууд   Сэтгэгдэл: 0  

Нэхэмжлэлийн загварууд

  

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                        Сайхан сум

 

Нэхэмжлэгч: Сайхан сумын5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8832….

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006 онд гэр бүл болсон. 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ.

Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж, Дэмбэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

 

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Гэрлэлтийн баталгааны хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

3.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

4.Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт

5.Ам бүл, аж байдлын талаарх багийн засаг даргын тодорхойлолт

6.Өрхийн эмчийн тодорхойлолт

7. Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

8. Худалдаа Хөгжлийн Банк 469014014

9. Нэхэмжлэл – 2%

 

Нэхэмжлэлд хавсрагсан материал:

 

1.Иргэний үнэмлэхний хуулбар-1ш

2.Гэрлэлтийн баталгааны хуулбар-1ш

3.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар-1ш

4.Багийн Засаг даргын тодорхойлолт-1ш

5.Сургуулийн тодорхойлолт-1ш

6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

7.Өрхийн эмчийн тодрохойлолт-1ш

 

 

Нэхэмжлэл гаргасан:………………………./Т.Өлзиймаа /

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                         Сайхан сум

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8832….

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваах тухай.

 

 

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006 онд гэр бүл болсон. 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ.

Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, бидний дундын эд хөрөнгийг хувааж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан

3. Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт

4. Ам бүл, аж байдлын талаар багийн даргын тодорхойлолт

5. Өрхийн эмчийн тодорхойлолт

6.Эд хөрөнгийн үнэлгээ / эд хөрөнгийн үнэлгээний дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө/

7.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

8.Худалдаа Хөгжлийн Банк 469014014

9.Нэхэмжлэл – 2%

 

Нэхэмжлэл гаргасан:………………………./Т.Өлзиймаа/

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

201.......     Сайхан сумын

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 8 дугаар баг, 9-р гудамж, 268 тоотод оршин суух Даваагийн Мөнх-Эрдэнэ Утас: 9932….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар хороо, 18 дугаар гудамж, 165 тоотод оршин суух Бямбаагийн АлтайУтас: 9932….

 

Нэхэмжлэлийн шаардлага: …………. төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн утга: 2008 оны 10 дугаар сард иргэн Алтай нь намайг байшингийнхаа складыг барьж өгөөч, хөлсөнд нь хонь өгье гэж гуйсан юм.

Ингээд бид харилцан тохиролцсоны үндсэн дээр би уг ажлыг нь хийж өгөөд хонио авъя гэтэл хонь чинь мөд ирэхгүй гэсэн.

Хэд хоногийн дараа очоод авах гэтэл ах дүүсийн хүн болох Нараа гэгчид өгсөн байсан. Тэгээд надад 10.000 төгрөг өгсөн.

 

Тийм учраас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000 төгрөгийг Алтайгаас гаргуулж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал:

 

1.Нэхэмжлэл 2 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамжинд…….. төг. тушаасан баримт

3./Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

4.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулах /

5.Гэрээ

6.Бусад нотлох баримт

Нэхэмжлэлд хавсрагсан материал:

 

1.Иргэний үнэмлэхний хуулбар-1ш

2.Гэрээ

3.Улсын тэмдэгтийн хураамж төсөн баримт

4.Бусад нотлох баримт

 

 

Нэхэмжлэл гаргасан:……………………. Д.Мөнх-Эрдэнэ

 

 

  

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ


Огноо Сайхан сумын

Хүсэлт гаргасан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 2-р хороо, 2-р гудамж, 105 тоотод оршин суух Боржигон овогтой Тамирын Цэвэлмаа. Утас : 9932….

 

Хүсэлтийн шаардлага: Улсад ажилласан жил сэргээн тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Би 1970 оны 01 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31-ийг хүртэл Cэлэнгэ аймгийн Сант сумын нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс бичилт хийгээгүйгээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул миний 1970 оны 01 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31-ийг хүртэл Сант сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

 

Намайг тус нэгдэлд ажиллаж байсан болохыг Сант сумын 1-р баг, Жаргалант гэх газар нутаглах Х.Сүрэн, Сант сум, 1-р хороо, 2-165 тоотод суух Ө.Болд, мөн сумын 5-р хорооны 3-68 тоотод оршин суух Н.Жаргал нар мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал :

 

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

3.Архивын лавлагаа / нотариатаар баталгаажуулсан /

4.Тухайн үед шагнуулж байсан баярын бичиг дурсамж

5.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төг. тушаасан баримт / Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

 

  

Хүсэлт гаргасан: Т.Цэвэлмаа

 

 

  

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

Огноо Сайхан сум

 

Хүсэлт гаргасан: Сайхан сумын 5 дугаар багийн 2-р хороо, 2-р гудамж, 105 тоотод оршин суух Боржигон овогтой Тамирын Цэвэлмаа. Утас : 9937….

 

Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, улсад ажилласан жил сэргээн тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Би 1970-1989 он хүртэл  аймгийн Сант сумын нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг ташаарч бичсэнээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул миний 1970 оны 6 сарын 01-нд олгосон саарал хавтастай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Тамирын Цэвэлмаа намайг мөн болохыг тогтоож, мөн 1970 оны 1 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31 хүртэл Төгрөг сумын "Ялалт” нэгдэлд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

Намайг тус нэгдэлд ажиллаж байсан болохыг Орхон сумын 1-р баг, Жаргалант гэх газар нутаглах Х.Сүрэн, Сань сум, 1-р хороо, 2-165 тоотод суух Ө.Болд, мөн сумын 5-р хорооны 3-68 тоотод оршин суух Н.Жаргал нар мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү.

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

2.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

3.Архивын лавлагаа / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

4.Тухайн үед шагнуулж байсан баярын бичиг дурсамж

5.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төг. тушаасан баримт/ Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

 

   

Хүсэлт гаргасан: Т.Цэвэлмаа

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо Сайхан сум

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8837….

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан.

Одоо Дэмбэрэл нь хүү бид 2-оос холбоо таслаад 1 жил гаран болж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүгээ ганц удаа ч иргэж ирээгүй. Иймд Дэмбэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан

3.Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт

4.Ам бүл, аж байдлын талаар багийн даргын тодорхойлолт

5.Өрхийн эмчийн тодорхойлолт

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

7.Худалдаа Хөгжлийн Банк 469014014

8.Нэхэмжлэл – 2%

 

   Нэхэмжлэл гаргасан: Т.Өлзиймаа

 

 
 
 
 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо Сайхан сум

 

Хүсэлт гаргасан: Сайхан сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хүсэлтийн шаардлага: Нас тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Миний бие 1992 оны 10 сарын 02 өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн. Хөдөө гэртээ төрөөд иргэний бичиг баримт , төрсөний гэрчилгээ авалгүй байж байгаад дараа нь авсан. Одоо Иргэний үнэмлэх авах нас болоод бичиг баримтаа авах гэтэл үндсэн бүртгэл зөрчилтэй гарч иргэний үнэмлэх, бичиг баримтаа авч чадахгүй хохирч байна. Иймд намайг 1992.10.02 өдөр төрсөн болохыг тогтоож өгөн үү.

 Бүрдүүлэх материал:

 

1. Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

3.Худалдаа Хөгжлийн Банк 469014014

3. Үндэсний төв архивын лавлагаа

4. Хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа

5. Төрөлтийн түүх

6.Төрсний гэрчилгээ

 

Хүсэлт гаргасан: Т.Өлзиймаа

 


 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

 

20.....-......-..........

 

Хүсэлт гаргагч: Боржигон овогт Балдангийн Мягмар РД:ххххххххх, Утас:хххххххх

Хаяг:Гэрийн хаягийг дэлгэрэнгүй бичнэ.

 

Хүсэлтийн шаардлага: Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт гаргуулах тухай

Хүсэлтийн утга: Миний бие Балдангийн Мягмар нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Э.Насанд холбогдуулан "Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн газрын захиргаанаас нэхэмжлэлд хавсаргах шаардлагатайматериалуудыг авах тухайгаа хэлэхэд надад өгөхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвөөс Б.Мягмар миний ..........оны ажилд орсон, .......... оны ажлаас гарсан тушаал, хамгийн сүүлд авч байсан цалингийн тодорхойлолт, .... сарын цагийн бүртгэл, ...... сарын жижүүрийн график, надтай байгуулсан ...... оны хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг шүүхийн журмаар албадан гаргуулж өгнө үү.

Эдгээр материалууд шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

 

   

Хүсэлт гаргасан.................................... Б.Мягмар 


 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ 

 

 

/Загвар-Гэрлэлт цуцлуулах,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах/

  

............................................. шүүхэд хүсэлт гаргах нь

/шүүхийн нэрийг бичих/

 

20...-........-........

 

Хүсэлт гаргагч: Боржигон овогт Болдын Баасан, РД:МКхххххх, Утас: ххххххх

Хаяг: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг,Овоот хороололын 4-10 тоот

.

Хүсэлтийн шаардлага: Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай

Хүсэлтийн үндэслэл: Болдын Баасан миний бие Алтайгийн Мөнхөөд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх бидний гэрлэлтийг цуцалж, А. Мөнхөөс 2003.04.01 нд төрсөн хүү А.Тулгад тэтгэлэг тогтоож гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул ................................ шүүхийн 20....-.......-......... -ны №... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, хүүхдийн тэтгэлэг, улсын тэмдэгтийн хураамжид гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.

 

Хүсэлтэд:

1. Хүсэлт-1 хувь 1 хуудас

2. Шүүхийн шийдвэр 2 хуудасийг тус тус хавсаргав.

   

Хүсэлт гаргасан: ............... Б. Баасан

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ 

 

 

 

/Загвар/

......................................шүүхэд

/шүүхийн нэрийг бичих/

хүсэлт гаргах нь

20......-.......-.........

Хүсэлт гаргагч: Боржигон овогт Сандагийн Эрдэнэцэцэг

РД:ХХхххххххх, Харилцах утас-хххххххххх

Хаяг: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2–р баг Овоотын 2-11 тоот

 

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

Миний бие шүүхэд Баттогтохын Буянаагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргах гэтэл Б.Буянааг хаана байгааг нь мэдэхгүй, ажиг сураг тасраад 2 жил болж байна. Б.Буянаа эхэндээ утсаар ярьдаг байсан боловч 9 сараас хойш утсаа авахаа болиод, утас нь холбогдохоо больсон. Энэ хүнийг хаана амьдарч байгааг ээж, эгч нараас нь асуухаар мэдэхгүй гээд хэлж өгдөггүй. Саахалт айлынх нь хүн болохоор Буянааг ирээд явдаг гэж надад хэлсэн. Буянаагийн ээж Дулмаагийн утас: хххххххххх, энэ хүнээс Буянаагийн сургийг гаргах боломжтой.Б.Буянаагийн фээсбүүк хаяг: .................

Буянаагийн ээж Дулмаагийн хаяг: Сэлэнгэ аймгийн Баруунхараад амьдардаг, "Шинэ зам” гэх дэлгүүр ажиллуулдаг.

Иймд хариуцагч Баттогтохын Буянааг эрэн сурвалжилж түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.

 

Хүсэлтэд:

1. Хүсэлт 1 хувь

2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа

3. Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт

4. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн гэрэл зураг

5. Гэрлэлтийн баталгааны лавлагаа

6. Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа

7. Хүүхэд сургуульд бол сургуулийн тодорхойлолт, бага насны хүүхэдтэй бол эмнэлэгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай эсхүл цэцэрлэгийн тодорхойлолт авах

8. Бусад нотлох баримт: ................ .......................................................... зэрэг нийт .......... хуудас материал хавсаргав.

 

 

 

Хүсэлт гаргасан: .........................Б.Буянаа

 

 

 

 

/Загвар/

 

..........................шүүхэд нэхэмжлэл гаргах нь

/шүүхийн нэрийг бичих/

 

20.......-.........-...........

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл 2-р баг, Орон сууцны 1-2-4 тоотод оршин суух Жав овогт Тунгалагийн Өлзиймаа РД: хххххххх, Утас: 9904….

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р баг, орон сууцны 1-6-2 тоотод оршин суух Харваачин овогтой Галдангийн Дашхүү, Утас: 8832….

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Галдангийн Дашхүүтэй 2006 оноос айл өрх болон амьдарсан. Би 3 хүүхэд төрүүлсэн. 3-лаа л Г.Дашхүүгийн хүүхэд. Бид хар багаасаа л бие биенээ сайн таниж мэднэ. Г.Дашхүү ер нь архи уух дуртай, уусан үедээ авир муутайг мэддэг байсан. Хүн амьдралтай болоод ирэхээрээ арай ондоо болно байх гэж итгэдэг байсан. Гэтэл Г. Дашхүүгийн архи уудаг муухай авир гаргадаг нь засраагүй, архи ууж, агсан тавьдаг нь ихэссэж зоддог болсон, хамаг хувцас хунарыг маань урдаг, юмаа хагалж сүйтгэдэг болсон. Сүүлдээ миний сэтгэл санаа тайван байхаа больж орой болохоор айдас түгшүүрт автаж, зочдог болсон. Хүү маань ч айгаад уйлахаараа ээрч хөхрөөд гацдаг болсон, аавыгаа ороод ирэхээр гаръя гаръя гэдэг. Ойр орчмынхон Цагдаад хэлнэ, цагдаа аваад явдаг засардаггүй, улам бүр өстэй болдог. Би Дашхүүд маш их гомдож байна. 3 хүүхэдтэйгээ сэтгэл санаа тайван амьдармаар байна. 1992.11.01-нд төрсөн хүү Ө.Төгсжаргал, 2000.01.01-нд төрсөн хүү Б.Болд , 2002.05.11-нд төрсөн Б.Цэрэн нарыг өөрийнхөө асрамжид авч үлдээх хүсэлтэй байгаа тул хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. /Бичсэн зүйл жишээ болохыг анхаарна уу/

Нэхэмжлэлд

1.Нэхэмжлэл – 2%

2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар эсхүл лавлагаа

3.Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар эсхүл лавлагаа

4.Хүүхэд сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт, бага насны хүүхэдтэй бол өрхийн эмчийн тодорхойлолт авах

5. Гэрийн хаяг, ам бүлдээ хэн хэн нарын хамт амьдардаг болон оршин суугаа газраа бүртгэлтэй эсэх талаар багийн даргын тодорхойлолт

6.Хүчирхийлэл үйлдэж байсан бол энэ талаарх нотлох баримтууд байж болно.

7. Нэхэмжлэлтэй холбоотой бусад нотлох баримт

Санамж:

1. Нотлох баримтыг эх хувиар нь шүүхэд өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх эсхүл цахим үйлчилгээний нэгдсэн портал /e-mongolia/-аас лавлагаа, тодорхойлолт авах боломжтой.

2.Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бол цахим үйлчилгээний нэгдсэн портал /e-mongolia/-аас Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолт /амжиргааны түвшний босго шугамаас доогуур болох/ авах мөн шүүхэд энэ тухай хүсэлт гаргана.

3.Улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө татвар төлөгчийн цахим систем /itax.mta.mn/-ээс төлбөрийн даалгавар үүсгэн авч, тушаана.

4.Архивын лавлагаагаар архивт баримт материал байхгүй бол энэ тухай заавал албан бичгээр тодорхойлолт гаргуулж авах

5.Нэхэмжлэлийг цаасны урд талаас 3 см-ийн зай авч бичих

 

 

Нэхэмжлэл гаргасан: ............................. Т.Өлзиймаа




 

 


 

Нийтэлсэн admin   Үзсэн: 4523   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |