Нүүр хуудас > Нэхэмжлэлийн загварууд > Нэхэмжлэлийн загварууд

Нэхэмжлэлийн загварууд


30-09-2014, 15:56. Зохиогч: admin

  

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                        Сайхан сум

 

Нэхэмжлэгч: Сайхан сумын5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8832….

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006 онд гэр бүл болсон. 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ.

Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж, Дэмбэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

 

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Гэрлэлтийн баталгааны хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

3.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

4.Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт

5.Ам бүл, аж байдлын талаарх багийн засаг даргын тодорхойлолт

6.Өрхийн эмчийн тодорхойлолт

7. Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

8. Худалдаа Хөгжлийн Банк 469014014

9. Нэхэмжлэл – 2%

 

Нэхэмжлэлд хавсрагсан материал:

 

1.Иргэний үнэмлэхний хуулбар-1ш

2.Гэрлэлтийн баталгааны хуулбар-1ш

3.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар-1ш

4.Багийн Засаг даргын тодорхойлолт-1ш

5.Сургуулийн тодорхойлолт-1ш

6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

7.Өрхийн эмчийн тодрохойлолт-1ш

 

 

Нэхэмжлэл гаргасан:………………………./Т.Өлзиймаа /

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                         Сайхан сум

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8832….

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваах тухай.

 

 

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006 онд гэр бүл болсон. 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ.

Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, бидний дундын эд хөрөнгийг хувааж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан

3. Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт

4. Ам бүл, аж байдлын талаар багийн даргын тодорхойлолт

5. Өрхийн эмчийн тодорхойлолт

6.Эд хөрөнгийн үнэлгээ / эд хөрөнгийн үнэлгээний дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө/

7.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

8.Худалдаа Хөгжлийн Банк 469014014

9.Нэхэмжлэл – 2%

 

Нэхэмжлэл гаргасан:………………………./Т.Өлзиймаа/

 

 

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

201.......     Сайхан сумын

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 8 дугаар баг, 9-р гудамж, 268 тоотод оршин суух Даваагийн Мөнх-Эрдэнэ Утас: 9932….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар хороо, 18 дугаар гудамж, 165 тоотод оршин суух Бямбаагийн АлтайУтас: 9932….

 

Нэхэмжлэлийн шаардлага: …………. төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн утга: 2008 оны 10 дугаар сард иргэн Алтай нь намайг байшингийнхаа складыг барьж өгөөч, хөлсөнд нь хонь өгье гэж гуйсан юм.

Ингээд бид харилцан тохиролцсоны үндсэн дээр би уг ажлыг нь хийж өгөөд хонио авъя гэтэл хонь чинь мөд ирэхгүй гэсэн.

Хэд хоногийн дараа очоод авах гэтэл ах дүүсийн хүн болох Нараа гэгчид өгсөн байсан. Тэгээд надад 10.000 төгрөг өгсөн.

 

Тийм учраас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000 төгрөгийг Алтайгаас гаргуулж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал:

 

1.Нэхэмжлэл 2 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамжинд…….. төг. тушаасан баримт

3./Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

4.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулах /

5.Гэрээ

6.Бусад нотлох баримт

Нэхэмжлэлд хавсрагсан материал:

 

1.Иргэний үнэмлэхний хуулбар-1ш

2.Гэрээ

3.Улсын тэмдэгтийн хураамж төсөн баримт

4.Бусад нотлох баримт

 

 

Нэхэмжлэл гаргасан:……………………. Д.Мөнх-Эрдэнэ

 

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ


Огноо Сайхан сумын

Хүсэлт гаргасан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 2-р хороо, 2-р гудамж, 105 тоотод оршин суух Боржигон овогтой Тамирын Цэвэлмаа. Утас : 9932….

 

Хүсэлтийн шаардлага: Улсад ажилласан жил сэргээн тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Би 1970 оны 01 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31-ийг хүртэл Cэлэнгэ аймгийн Сант сумын нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс бичилт хийгээгүйгээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул миний 1970 оны 01 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31-ийг хүртэл Сант сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

 

Намайг тус нэгдэлд ажиллаж байсан болохыг Сант сумын 1-р баг, Жаргалант гэх газар нутаглах Х.Сүрэн, Сант сум, 1-р хороо, 2-165 тоотод суух Ө.Болд, мөн сумын 5-р хорооны 3-68 тоотод оршин суух Н.Жаргал нар мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал :

 

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

3.Архивын лавлагаа / нотариатаар баталгаажуулсан /

4.Тухайн үед шагнуулж байсан баярын бичиг дурсамж

5.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төг. тушаасан баримт / Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

 

 

 

Хүсэлт гаргасан: Т.Цэвэлмаа

 

 

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

Огноо Сайхан сумын

Хүсэлт гаргасан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 2-р хороо, 2-р гудамж, 105 тоотод оршин суух Боржигон овогтой Тамирын Цэвэлмаа. Утас : 9937….

 

Хүсэлтийн шаардлага: Улсад ажилласан жил сэргээн тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Би 1970 оны 01 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31-ийг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Иймд намайг 1970 оны 01 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31-ийг хүртэл Нарийнтээл сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

 

Намайг тус нэгдэлд ажиллаж байсан болохыг Баруун бүрэн  сумын 1-р баг, Жаргалант гэх газар нутаглах Х.Сүрэн, Баруун бүрэн  сум, 1-р хороо, 2-165 тоотод суух Ө.Болд, мөн сумын 2-р хорооны 3-68 тоотод оршин суух Н.Жаргал нар мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү.

 

 Бүрдүүлэх материал :

 

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

3.Архивын лавлагаа / нотариатаар баталгаажуулсан /

4.Тухайн үед шагнуулж байсан баярын бичиг дурсамж

5.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төг. тушаасан баримт

/ Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

 

 

Хүсэлт гаргасан: Т.Цэвэлмаа

 

 

 

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

Огноо Сайхан сум

 

Хүсэлт гаргасан: Сайхан сумын 5 дугаар багийн 2-р хороо, 2-р гудамж, 105 тоотод оршин суух Боржигон овогтой Тамирын Цэвэлмаа. Утас : 9937….

 

Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Би 1970-1989 он хүртэл Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн  сумын нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг ташаарч бичсэнээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул миний 1970 оны 6 сарын 01-нд олгосон саарал хавтастай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Тамирын Цэвэлмаа намайг мөн болохыг тогтоож өгнө үү.

Намайг тус нэгдэлд ажиллаж байсан болохыг Баруун бүрэн сумын 1-р баг, Жаргалант гэх газар нутаглах Х.Сүрэн, Баруун бүрэн  сум, 1-р хороо, 2-165 тоотод суух Ө.Болд, мөн сумын 5-р хорооны 3-68 тоотод оршин суух Н.Жаргал нар мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү.

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

2.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

3.Архивын лавлагаа / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

4.Тухайн үед шагнуулж байсан баярын бичиг дурсамж

5.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төг. тушаасан баримт/ Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

 

 

Хүсэлт гаргасан: Т.Цэвэлмаа

    

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

Огноо Сайхан сум

 

Хүсэлт гаргасан: Сайхан сумын 5 дугаар багийн 2-р хороо, 2-р гудамж, 105 тоотод оршин суух Боржигон овогтой Тамирын Цэвэлмаа. Утас : 9937….

 

Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, улсад ажилласан жил сэргээн тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Би 1970-1989 он хүртэл  аймгийн Сант сумын нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг ташаарч бичсэнээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул миний 1970 оны 6 сарын 01-нд олгосон саарал хавтастай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Тамирын Цэвэлмаа намайг мөн болохыг тогтоож, мөн 1970 оны 1 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31 хүртэл Төгрөг сумын "Ялалт” нэгдэлд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

Намайг тус нэгдэлд ажиллаж байсан болохыг Орхон сумын 1-р баг, Жаргалант гэх газар нутаглах Х.Сүрэн, Сань сум, 1-р хороо, 2-165 тоотод суух Ө.Болд, мөн сумын 5-р хорооны 3-68 тоотод оршин суух Н.Жаргал нар мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү.

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

2.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

3.Архивын лавлагаа / нотариатаар баталгаажуулсан хуулбар/

4.Тухайн үед шагнуулж байсан баярын бичиг дурсамж

5.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төг. тушаасан баримт/ Худалдаа Хөгжлийн Банк 469014014 /

 

   

Хүсэлт гаргасан: Т.Цэвэлмаа

 

 

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо Сайхан сум

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8837….

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан.

Одоо Дэмбэрэл нь хүү бид 2-оос холбоо таслаад 1 жил гаран болж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүгээ ганц удаа ч иргэж ирээгүй. Иймд Дэмбэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан

3.Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт

4.Ам бүл, аж байдлын талаар багийн даргын тодорхойлолт

5.Өрхийн эмчийн тодорхойлолт

6.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

7.Худалдаа Хөгжлийн Банк 469014014

8.Нэхэмжлэл – 2%

 

   Нэхэмжлэл гаргасан: Т.Өлзиймаа

 

 
 
 
 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо Сайхан сум

 

Хүсэлт гаргасан: Сайхан сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хүсэлтийн шаардлага: Нас тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн утга: Миний бие 1992 оны 10 сарын 02 өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн. Хөдөө гэртээ төрөөд иргэний бичиг баримт , төрсөний гэрчилгээ авалгүй байж байгаад дараа нь авсан. Одоо Иргэний үнэмлэх авах нас болоод бичиг баримтаа авах гэтэл үндсэн бүртгэл зөрчилтэй гарч иргэний үнэмлэх, бичиг баримтаа авч чадахгүй хохирч байна. Иймд намайг 1992.10.02 өдөр төрсөн болохыг тогтоож өгөн үү.

 Бүрдүүлэх материал:

 

1. Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

3.Худалдаа Хөгжлийн Банк 469014014

3. Үндэсний төв архивын лавлагаа

4. Хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа

5. Төрөлтийн түүх

6.Төрсний гэрчилгээ

 

Хүсэлт гаргасан: Т.Өлзиймаа

 

 

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо Сайхан сум

 

Нэхэмжлэгч: Сайхан сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8837….

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай.

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006 онд гэр бүл болсон. 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ.

Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж, өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаан байхгүй болно.

 

Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

2.Гэрлэлтийн баталгааны хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан

4. Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт

5. Ам бүл, аж байдлын талаар багийн даргын тодорхойлолт

6. Өрхийн эмчийн тодорхойлолт

7.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт

8.Худалдаа Хөгжлийн Банк 469014014

9.Нэхэмжлэл – 2%

  

Нэхэмжлэл гаргасан: Т.Өлзиймаа

 

 

 

 

 

 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

201.. Сайхан сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг 13-22 тоотод суух Боржигон овгийн Ганбатын Энхсайхан

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн 12 жилийн 3 дугаар дунд сургууль захирал Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас:.............. / гэр /.................... / гар утас

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Г.Энхсайхан нь 1990 оны 3 сарын 15-ны өдрөөс хойш 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тус сургуулийн жижүүрээр тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 1-нд ажилдаа ирэхэд сургуулийн захирал дуудаад ажлаас халсан тушаалыг танилцуулсан. Би тушаалд дурьдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү .

Нэхэмжлэлдээ:

1. Ажлаас халагдсан тушаал 1ш

2. Цалингийн тодорхойлолт 1 ш

3. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 ш

4. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:.......................... /Ганбатын Энхсайхан/
Бусад