Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа Шүүхийн ерөнхий зевлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсэг ечигдөр /2018.11.21/ Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай улзаж Шүүхийн еренхий зөвлөлийн цаашид баримтлах бодлого шийдвэрийг танилцуулсан юм. Уулзалтаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, санаачилгыг цаашдын бодлого, төлөвлөгөөндөө тусгаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ Гүйцэтгэх нарийн бичгийн дарга онцоллоо.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР