Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дарга, нийслэл дэх анхан шатны шүүхийн тамгын газрын дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд өнөөдөр (2019.01.31) Төрийн албаны тухай хуульд нийцүүлж батлагдсан журмуудын талаар сургалт зохион байгууллаа. Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам болон Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт А.Амармэнд мэдээлэл өгч, сургалт явуулсан юм.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газар Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд орон нутгийн шүүхийн тамгын газрын дарга нар онлайнаар оролцлоо.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс