Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-03-2019, 10:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хөтөлийн Цемент Шохой ХК-ны ажилчидад хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтыг зохион явууллаа

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхээс 2019.03.04-ний өдөр Хөтөлийн Цемент Шохой ХК-ны ажилчидад хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалтыг зохион явууллаа. Сургалтыг Шүүгчийн туслах Ёлка, Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар явуулж, тэдний асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна


 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 

Нийтэлсэн admin   Үзсэн: 498   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031