Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-03-2019, 07:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн суурь шалгалт эхэллээ

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 183 дугаар тушаалаар зарлагдсан анхан шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт "Ёс зүй, зан төлөвийн” сорилын шалгалтаар эхэлж, 12 цагаас "Монгол хэл бичгийн” шалгалтаар үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтад нийт 34 нэр дэвшигч бүртгүүлснээс 27 нэр дэвшигч шалгалтад биечлэн оролцож байна.

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн суурь шалгалт эхэллээ
 

Шүүхийн мэргэшлийн хороо
Нийтэлсэн admin   Үзсэн: 456   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031