Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлаар өнөөдөр (2019.04.02) онлайн хурал зохион байгууллаа.
Хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон УИХ-аас батлагдан гарсан холбогдох журмуудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй болон цаг үеийн бусад асуудлаар харилцан санал солилцож, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт эдийн засгийн баталгааг хангах газрын дарга Г.Цэвээндорж, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нар хүний нөөцийн мэргэжилтнүүд, орон нутгийн 25 шүүхийн тамгын газрын дарга, албан хаагчид оролцлоо.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР