Сургалтыг төрөлжүүлэхээр тохиролцов » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-10-2019, 04:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сургалтыг төрөлжүүлэхээр тохиролцов


Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн олон улсын сургалт хариуцсан дэд дарга, хатагтай Фенг Венлитэй өчигдөр (2019.10.14) уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сургалтыг төрөлжүүлэхээр тохиролцов

Талууд 2018 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний ажлыг тууштай дэмжиж ажиллах, сургалтын хөтөлбөрийг эрүү,  иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад дагнасан хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов. Мөн Монголын шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд цахим шүүх байгуулах, шүүхийг цахимжуулах чиглэлээр тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр хоёр орны шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2007 оноос эрчимтэй хөгжиж, Хятадын Үндэсний шүүгчдийн коллежоос Монгол Улсын шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор 10 удаагийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнгөрсөн онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ардын дээд шүүхийн ерөнхийлөгч Жоу Чиангтай уулзаж, Санамж бичиг байгуулсан нь хамтын ажиллагааны шинэ хуудас нээсний илрэл хэмээн онцлов. 

Хатагтай Фенг Вэнли хоёр байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьснаа дурсан ярьж цаашид бүх талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана гэв.

Сургалтыг төрөлжүүлэхээр тохиролцов Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа нар байлцав.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 27   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арваннэгдүгээр сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930