Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-12-2019, 03:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Америкийн Нэгдсэн Улс болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд нартай уулзлаа

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нар 2019 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Майкл Стэнли Клечески, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Михай Галошфаи нартай уулзлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Майкл Клеческид хоёр орны шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд ирэх онуудад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Америкийн Нэгдсэн Улс болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд нартай уулзлаа

Элчин сайд ноён Майкл Клечески хариу талархал илэрхийлээд цаашид шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Төрийн департмент, Хууль зүйн яам, Сангийн яам зэрэг байгууллагууд хоорондын хоёр талын хамтын ажиллагааг тууштай дэмжиж аливаа санал, санаачилгыг нээлттэй хүлээж авахаа илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Америкийн Нэгдсэн Улс болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд нартай уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Михай Галошфаитай уулзав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Америкийн Нэгдсэн Улс болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд нартай уулзлааШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Америкийн Нэгдсэн Улс болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд нартай уулзлаа

Уулзалтаар хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын урт хугацааны харилцааны суурийг 2020 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тавьж харилцан өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг зохион байгуулах, Унгарын шүүхийн тогтолцоотой танилцах, туршлага судлах сургалтыг зохион байгуулах, Европын шүүхийн стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр эрмэлзэн ажиллахаар ярилцаж тохиролцов.

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 431   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |